Ж.СҮХБААТАР: Улаанбаатар хотод автобус парк шинэчлэлтийг бүрэн гүйцэт хийх бодлогыг гаргасан
Үйл явдал, Ярилцлага
/
9 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газар, Нийслэл Улаанбаатар хотын удирдлага, төр хувийн хэвшлийн өмчлөлд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Монгол улсын их хурлаас төр, хувийн хэвшлүүдийн түншийн тухай хууль батлан гаргасан. Тэгвэл түгжрэл, төвлөрлийн эсрэг явуулах олон талт бодлогуудын том суурь нөхцөлийн нэг бол нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх асуудал юм. Бодит байдал дээр нийтийн тээврийн салбар уналтын байдалд байна гэж дүгнэж болохоор байна. 2009 оноос хойш анх удаа 13 жилийн дараа анх удаагаа Улаанбаатар хотод автобус парк шинэчлэлтийг бүрэн гүйцэт хийх бодлогыг гаргасан. Түгжрэлийн эсрэг авах гол арга хэмжээнүүдийн нэг бол хот төлөвлөлт байдаг.

Аль ч улс оронд түгжрэл буурахад нөлөөлдөг хүчин зүйл нь нийтийн тээврийн сүлжээ, үйлчилгээ юм.

Улаанбаатарчуудад хамгийн тав тухтай автобус ойрын хугацаанд оруулж ирнэ гээд төлөвлөөд ажиллаж байна.

Миний зорьж буй зорилго бол зөөлөн бодлого хэрэгжүүлэх юм.

Түгжрэлийг хэн ч богино хугацаанд бууруулж чадна гэхдээ цаашлаад дунд, удаан хугацаанд суурь шийдэл нь яах вэ гэх асуудал маш нарийн төвөгтэй инженер, албадлагын, соён гэгээрлийн гэсэн гурван асуудал байна. Энэ чиглэлийн цогц яаж хийгдэх вэ гэхээр бидэнд хувийн хэвшлийн байгууллагуудын тусламж дэмжлэг хэрэгтэй.

Нийслэл Улаанбаатар хотын аж ахуйн нэгж байгууллагуудыг 2023 онд түгжрэл, төвлөрлийн тал дээр санаачилга гаргаасай гэж уриалж байна.

Монгол Улсын Засгийн газар Их хуралд оруулсан асуудал бол хэрвээ бизнесийн аж ахуйн үйл ажиллагааны байгууллага, агуулахыг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлсэн тохиолдолд татварын хөнгөлөлт, зээлийн хөнгөлөлтийг дэмжинэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.