Тянжинь боомтоор жилдээ 90 мянган ачаа бараа тээвэрлэж буйн дийлэнх нь Улаанбаатар хотод байдаг.
Хөгжлийн садаа болсон хуулиудаас болж Монгол Улс хөгжлөөрөө 50 жилээр хоцорч байна. Цаашид ачаа тээврийн эргэлтийг саадгүй болгох, нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана. Ингэхийн тулд боомт, гаалийн байгууллагуудтай ямар байдлаар хамтран ажиллах, ачаа тээврийг чөдөрлөж байгаа ямар саад бэрхшээл байна, үүнийг хэрхэн ариглах тал дээр Тянжинь боомттой хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэнэ.
Монгол Улс БНХАУ-ын Тянжинь боомт дахь 10 га газрыг эзэмшиж, тээвэр логистикийн төв байгуулж, үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Энэ төслийг урагшлуулж ажил хэрэг болгох гарц байгаа юм.