Манай улсын хувьд жилд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилдөг. Үүний 6400 орчим буюу 40 хувийг нь тэмбүү өвчин дангаараа эзэлж байна. Үүнийг орон нутгаар нь ангилж харвал Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс зэрэг аймгууд тэмбүү өвчний халдварын тоогоор тэргүүлж байна.
Энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин болон Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах төсөл”-ийн хүрээнд 60 сая төгрөгийн тендер зарлажээ.
Энд оношлуур, эмнэлгийн хэрэгсэл авах бөгөөд энэ сарын 24-ны 10 цагт тендер хаагдсан байна.
Эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх нь зөв. Гэвч тендер зарлахдаа цаг үеэ мэдэрсэнгүй бололтойдог зарласан тендер нь оролцогчгүй болж хаагдлаа!!!