Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өсөж төрсөн нутаг болох ХАМРЫН ХИЙДИЙН бүс нутгийг аймгийн аялал жуулчлалын гол цөм бүс нутаг болгоод буй. Тэгвэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас орон нутгийн хөгжлийн сангийн 67 сая төгрөгөөр ХАМРЫН ХИЙДИЙН ШАМБАЛЫН ОРНЫ ОРЧИМД НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР байгуулах тендер зарлажээ!!
Хамрын хийдийг тохижуулах ажил сүүлийн 10 жилд идэвхитэй өрнөж байгаа ч иргэд аялагчдын хамгийн энгийн хэрэгцээ болсон бие засах газрын асуудлыг шийдэж чадаагүйн улмаас ил задгай бие засах, нойлын цаас, сальфетка зэрэг нь хийсэж байгаль орныг бохирдуулах тохиолдол их гардаг юм.