Г.Батсуурь, Д.Содном нарт ТАНСАГ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ чухал бол малчдад ӨВС ТЭЖЭЭЛ хэрэгтэй байна!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 сарын өмнө

Говьсүмбэр аймгийн УДИРДЛАГУУД гоё тансаг ЁСЛОЛЫН ӨРГӨӨТЭЙ БОЛОХГҮЙ бол хөгжлөөс хоцрох гээд байгаа бололтой. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгөнд багтааж Аймгийн Засаг даргын Тамгын газрынхаа ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨГ ЗАСВАРЛАХ аж.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд “13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж заасан байтал Говьсүмбэр аймгийн удирдлагууд ХУУЛЬ ЗӨРЧИЖ дарга нарынхаа хүлээн авалтын өрөөг шинэчилж байгаа нь ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭХГҮЙ БАЙНА.

Д.Амарбаясгалан сайдаа!!! Хэмнэлтийн ХУУЛЬ ЗӨРЧИЖ тансаг гоё ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨТЭЙ болохоор улайрч буй Говьсүмбэрийн удирдлагуудад төрийн хууль ёсыг дагадаг хүн ёсны ухаан хайрла!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
2 сарын өмнө
172.68.93.137
даргын зөв . мал бол хувийн өмч . өргөө бол улс нийтийн өмч .дарга бол монгол улсын үнэт баялаг иймд дарга нараа хайрлан аятай тухтай энхрийлэн байж ажлыг нь хийлгэх ёстой.энхрий хайрт МАН-даа саналаа үеийн үед өгч олон олон дарга төрүүлэн гаргаж цэнгэлийн манлайг эдэлцгээе
зочин
2 сарын өмнө
172.68.93.137
даргын зөв . мал бол хувийн өмч . өргөө бол улс нийтийн өмч .дарга бол монгол улсын үнэт баялаг иймд дарга нараа хайрлан аятай тухтай энхрийлэн байж ажлыг нь хийлгэх ёстой.энхрий хайрт МАН-даа саналаа үеийн үед өгч олон олон дарга төрүүлэн гаргаж цэнгэлийн манлайг эдэлцгээе