Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар татвар төлөгчдийн мөнгөөр ХУДАЛДАЖ авсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгосон суудлын машинуудыг НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ болгоод бүртгээд авчээ. Тодруулбал Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан нийт 312 сая 550 мянган төгрөгийн үнэ бүхий 11 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авах захирамжийг хотын дарга Д.Сумъяабазар гаргажээ!
Дээрх тээврийн хэрэгслүүдийн 10 нь 2012, 2013 онд үйлдвэрлэгдсэн Toyota Aqua маркийн машин бол 2008 онд үйлдвэрлэсэн Hyundai County маркийн бага оврийн автобус юм. Тус автобусыг 123 сая 550 мянгаар үнэлсэн бол нийт AQUA машинаа тус бүрийг нь 18 сая 900 мянган төгрөгөөр үнэлжээ!!