Оросын холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах захирамжийг Олон Улсын Эрүүгийн шүүхээс гаргажээ. Түүнийг Украинд үйлдэгдсэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан буюу хүүхдүүд, ард иргэдийг Украины нутаг дэвсгэрээс ОХУ руу албадан нүүлгэсэн гэх хэрэгтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Шүүхийн дээрх шийдвэрийг Кремль хүлээн зөвшөөрөхгүйгээ гэж мэдэгджээ. Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский шүүхийн шийдвэрийг “Энэ бол түүхэн хариуцлага тооцоход хүргэх түүхэн шийдвэр” гэжээ.