Д.БОЛОРМАА: "ЭРТ ИЛРҮҮЛЭГ"-т залуусын идэвх, хамрагдалт МАШ МУУ байна
Т.Бямбажаргал
Ярилцлага
/
1 долоо хоногн өмнө

Элэгний өвчлөлийн тоогоор Монгол улс дэлхийд тэрүүлдэг гэсэн харамсалтай тоо баримт бий. Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас санаачлан “ЭРТ ИЛРҮҮЛЭГ” үзлэг оношилгоонд иргэдийг хамруулж байгаа билээ.

Тэгвэл бид Улсын Гуравдугаар төв эмнэлгийн бөөрний мэргэшсэн эмч Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Д.Болормаатай уулзаж эрт илрүүлэг хэр үр дүнтэй байгаа талаар болон түүний ажлын явцтай танилцлаа

Тайлбар байхгүй.

Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе!

Танд ч бас өдрийн мэнд хүргэе!

Таны хувьд эрт илрүүлэг дээр хэзээнээс хойш ажиллаж байна? Ямар ямар шинжилгээнүүд хийдэг вэ?

Би 2022 оны есөн сараас эхлээд эрт илрүүлгийн үзлэг оношилгоон дээр ажиллаж байна.

Эрт илрүүлэгт насны багцаараа нэлээн олон шинжилгэнд хамрагдах ёстой байдаг. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, багажийн таван шинжилгээ зэрэг олон шинжилгээнд хамруулдаг.
Тиймээс нэлээн олон хүн, олон ч баг хамтран ажиллаж байгаа.

Тайлбар байхгүй.

Үзлэг шинжилгээгээр ямар өвчнүүд түлхүү илэрч байна?

Элэгний анхдагч хавдрууд, ходоодны хавдрууд нэлээдгүй оношлогдож байна. Мөн хөхний зангилаа, бамбайн зангилаа зэрэг өвчнүүд их илэрдэг.

Бид тодорхой хэмжээнд шинжлэн, судлаад хавдар судлалын төв рүү илгээдэг. Харж байхад бэлгийн замын халдварт өвчнүүд ч бас нэлээн оношлогдож байна. Тэгэхээр мэдэгдээгүй байсан энэ олон өвчнүүдийг илрүүлэхэд эрт илрүүлэг маш чухал нөлөө үзүүлж байгаа.

Таны хувьд ямар шатны зөвлөгөө, эмчилгээг иргэдэд үзүүлдэг вэ?

Иргэд бүх шинжилгээндээ орчихоод ирж дүгнэлтээ авдаг. Эрт илрүүлэг гэж хайгаад орвол уг иргэний бүх шинжилгээний хариу гарч ирнэ. Тухайлбал 63 настай х.Оюунчимэг гэдэг хүний тухайд эрт илрүүлгийн шинжилгээний хариу нь гарч ирсэн байна. Голомт үүсгүүр ч мөн гарч ирдэг. Энэ хүний тухайд  бамбайн зангилаатай байна л даа. Хоёр 2 см-ээс дээш зангилаа бол аюултай. Цаашдаа энэ хүн хавдар судлалд хандаж эдийн шинжилгээ өгөх ёстой гэсэн үг. Нэг хүн дээр гэхэд 20-30 минутын зарцуулдаг. Өдөрт л 50-60 хүн үзэж байгаа.

Тайлбар байхгүй.

Эмнэлгүүдэд харъяалал заагаад өгчихсөн байдаг. Гэтэл харъяалалгүй иргэд манайхыг зорьж ирснээс ачаалал нэмэгдэж байна.

Иргэдийг манай харъяалалгүй иргэн байна гээд буцаадаггүй. Аль чадахаараа үзэж оношдлоод явуулдаг даа. Бидний өдөр тутын ажил ийм л байдаг. Шинжилгээний хариуг нь харж байгаад оношоо тавьж, эмчилгээ бичиж өгнө. Хүндэрсэн байвал дараагийн шатны байгууллагад шилжүүлдэг.

Он гарснаас хойш хэр олон иргэн эрт илрүүлэгт хамрагдаад байна вэ?

Манай эмнэлгийн хувьд 12 сараас хойш 2 сар хүртэлх тоо баримтыг хараад үзвэл 10 мянга гаруй иргэд эрт илрүүлэгт хамрагдсан байна. Үүнэс гадна харъяалал бус хүмүүс нэлээд ирдэг. 100 хувь гэж үзвэл харъяалал бус хүмүүс 30 гаран хувийг эзэлдэг. Тэгэхээр бид бас нэлээд ачаалалтай гэсэн үг.

Тайлбар байхгүй.

Иргэд харъяалагдсан эмнэлгээ хэрхэн мэдэх вэ? Хэдэн насны иргэд илүү ирдэг вэ?

Урилга өгдөг. Урилгатай ирж буй иргэд дандаа харъяалалтай иргэд байна гэсэн үг. Өрхийн эмнэлгээс насны тоогоор нь тэгшитгээд явуулдаг учир тэдэн насны иргэд илүү ирдэг гэсэн зүйл байхгүй.

Өөрийн сайн дураараа ирж "ЭРТ ИЛРҮҮЛЭГ"-т буй хүмүүс ихэнхдээ 40-65 насныхан байдаг. Залуучууд цөөхөн ирж байна.

Ярилцсан танд баярлалаа


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
1 долоо хоногн өмнө
172.69.252.137
Umnugoviin ert ileruulelt gej neg hugiin yum bnaa huduu sumaas neg yum zai zavsar gargaal aimgiin tuv oroh unuudur baiguulaguudiin hunee uzne ugui bol 10-20 hun uzeh yostoi too ni hurtsen geh 2-3ochood uzuulj chadaagui ugluu 7-8tsagt ochihod l oocher ni duustsan baigaad uzuulj chadaaguidee 60'-80000 huniig hezeech uzej duushiin buu meddee ardchilaliin nuhud aimag udirdhaaraa zasgiin gazraa muuhai haragduulah geed baidiimuu yadiin ene heden hulgaich darga nartaa hariutslaga tootsoochee erunhii saidaa bugd l hulgaid holbogdson surag baihiin end tend mungu taraasan yumnuud l teneed baihiin zam talbain tsumurhii muur nohoi ni hetsuudlee shuu
Зочин
6 хоногийн өмнө
172.71.210.68
эрт илрүүлэг гэж хотоос эрүүл мэндийн салбарынханд эмч нар ирж үзлэг хийсэн.Үнэн бүтэхгүй.Бүр чагнуур ч тавихгүй бөөэ рчер дунаар болгочоод арай гэж ороход хэдхэн юм асуугаад болоо.Зүрх өьддөг үзээд өггч унаж ойчдог гэхэд бүр юу ч үзэхгүй бнам даа.Хэн тэр тэнэг юмнуудад залуучууд бид үзүүлэхэв дээ хайран цаг.Тэгээл хот хүрээнээсээ аймар өндөр томилолттой ирдэг байхдаа муусан малын эмч нар.