УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийнхөө болон хоёр хүүгийнхээ сургалтын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэл хийж Боловсролын зээлийн сангаас олон улсын их дээд сургуульд сурч төгссөн төгсөгчдийн нэрсийг ил болгосон. Тус сангаас зээл авч суралцсан суралцагчдын нэрс дунд УИХ-ын дарга Г.Занданшатар болон түүний хоёр хүүгийн нэрс багтсан нь олны ундуйцлийг төрүүлээд байсан юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийнхөө болон хоёр хүүгийнхээ сургалтын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна гэдгийг Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Д.Гарди албан тоотоор ил болголоо.