Соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж ЦАЛИНГИЙН ДУНДЖАД ХҮРГЭХИЙГ хүслээ. Тэдний зүгээс долоо хоногийн дотор шаардлагынхаа хариуг авна гэв. Соёлын сайд Ч.НОМИНГ соёлын салбарынхантай уулздаггүй. Бидний шаардлага хүсэлтийг доод, дунд шатныхан нь л хүлээж авдаг. Бид арай өөр зүйл хүсэж байна. Монгол улсын бүх театр урлагийн байгууллагуудын хөгжим дутуу хөгтэй байгаа. 760 мянган төгрөгийн цалин сонссон залуу уран бүтээлчид ЗУГТАЖ, гадгашаа дүрвэж байгаа нь бодит байдал гэв.