О.Сийлэгмаа: Л.Энх-Амгалан сайд УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ бол нэр төрөө сэргээлгэхээр ШҮҮХЭД ХАНДАНА!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
4 сарын өмнө

Боловсролын зээлийн сангийн асуулаар шүгэл үлээсэн тус сангийн мэргэжилтэн доктор О.Сийлэгмаатай ярилцлаа. Тэрбээр 25 жил боловсролын байгууллагад ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сард тус санд мэргэжилтнээр ажилд ороод олон улсын зээл, тэтгэлэгийн асуудал хариуцсан ажиллаж байжээ. Ингэхдээ сайд дарга, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдэд давуу эрх олгож байсныг мэджээ.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түүнийг Боловсролын зээлийн сангийн мэдээллийг устгасан хэмээн хэвлэлээр олон нийтэд зарласан юм. Түүнтэй үүссэн нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан таныг гүтгэсэндээ уучлал гуйсан уу?

Өнөөдөр яаман дээрээ дуудаж уулзсан. Уучлаарай л гэж байна лээ. Тэр хүн намайг хэвлэлийн хурлын үеэр баримт устгасан гэж ГҮТГЭСЭН. Яаж гүтгэсэн, яг түүн шигээ уучлал гуйгаарай хэмээн хэлсэн. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана.

Үе үеийн сайдууд Боловсролын зээлийн сангас суралцагчдыг зээлийг шууд тушаал гаргаад хаачихсан байдаг. Энэ нь хуульд нийцсэн үйлдэл мөн үү?

Сайд нар тушаал гаргахдаа Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэж чөлөөл сүгээ гэдэг. Тогтоол биш шүү дээ. Уг тэмдэглэлд хуульд нийцүүлэн чөлөөл гэдэг. Гэтэл хууль дээр зээлээр суралцагчдын зээлийг хаах эрх сайдад байхгүй. Тэгэхээр дээрх тушаалууд ХУУЛЬ БУС гэж үзэж болно.

Цаашдаа ийм алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ?

Ажлаа мэддэг, хуулийг сахин биелүүлдэг хүнээр тус тус санг удирдуулах ёстой. Хоёрдугаар улсад учруулсан хохирлыг буруутай дарга нараар төлүүлж, хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж байж ёс журмандаа орно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
4 сарын өмнө
172.68.93.130
Хүн бүр шудрага ёсыг шаардаж тэмцэх хэрэгтэй.
Зочин
4 сарын өмнө
172.68.51.181
Хууль бусаар авсан нь бгаа л бх хууль журмаараа аваад явсан хүүхдүүд зөндөө бий! Би л мундаг илрүүлсэн гээд цээжээ дэлдээд орилоод байж болохгүй бхаа!!! Өнгөрөн одсон жилүүдэд ажилаа зөв шударгаар хийж бсан бүх хүмүүсийг харлуулж бас болохгүй шүү!!!
Зочин
4 сарын өмнө
172.69.252.171
Танд маш их баярлалаа. Хүн болгон тань шиг хариуцсан ажил албан тушаалдаа хуулий н хүрээнд ажиллавал эрх мэдэлтэнгүүд оодорч чадахгүй шүү дээ
Багш
4 сарын өмнө
172.69.252.170
Манай сайд чинь харин жаахан орон гаран нөхөр үү саад хүний амнаас гармааргүй юм ярихын өөрөө баахан нотой балай юм шиг бнаа да огцорч ажлаа өгсөн дээр дэ бизнесийн хүн боловсролыг толгойлж удирдахаар яаж боловсрол хөгжихөв яг л хэвэндээ л бгаад бна огцрохоосоо өмнө авсан зээлээ хүүтэйн хүмүүсээс зээл авч өгсөны 10 хувьтай цуг төлчээрэй та баяртай