Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Австрийн нийслэл Вена хотыг зорилоо
ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглох бөгөөд дэлхийн 3х3 сагсан бөмбөгийн хамгийн шилдгүүд чуулж байна. Монголын эрэгтэй шигшээ багийн хувьд Нидерландын шигшээ багийн толгойлж буй D хэсэгт Швейцар, Япон, Унгарын шигшээ багуудтай учраа таарсан. Харин эмэгтэй шигшээ багийн хувьд АНУ-ын толгойлж буй C хэсэгт Канад, Унгар, Чехийн шигшээ багуудтай тоглоно.
Монголын багуудын хуваарь:
- 2023.05.30. 17:25 цаг. Монгол - Унгар. Эмэгтэй
- 2023.05.30. 19:25 цаг. Чех - Монгол. Эмэгтэй
- 2023.05.31. 18:00 цаг. Монгол - Унгар. Эрэгтэй
- 2023.05.31. 20:00 цаг. Нидерланд - Монгол. Эрэгтэй
- 2023.06.01. 17:00 цаг. Монгол - АНУ. Эмэгтэй
- 2023.06.01. 19:00 цаг. Канад - Монгол. Эмэгтэй
- 2023.06.02. 20:00 цаг. Монгол - Швейцар. Эрэгтэй
- 2023.06.02. 21:25 цаг. Япон - Монгол. Эрэгтэй
Хэсэг тус бүрээс нийт гурван хасагдах шатанд тоглоно.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:
- Ариунболдын Ананд
- Даваасамбуугийн Дэлгэрням
- Онолбаатарын Энхбаатар
- Цогтын Отгонжаргал
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:
- Бат-Эрдэнийн Ариунцэцэг
- Мөнхсайханы Цэрэнлхам
- Онолбаатарын Хулан
- Өлзийбатын Индра
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.