Баян-Өлгий аймгийн төв талбайд хийлдэг хүүхдийн тоглоом салхинд хийссэний улмаас тоглож байсан хүүхдүүд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр 2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт Баян-өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу төв талбайд хийлдэг гулгуур салхинд хийссэн. Хийлдэг тоглоомон дээр тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх гэмтлийн улмаас хоёр хүүхэд хүнд ухаангүй сэхээний тасагт эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно!!!