"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сар 05 дугаар сарын 20-нд эхэлсэн. Харин зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр 06 дугаар сарын 4-нд тохиож байна. Тэгвэл тухайн өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч ням гарагт таарч байна.
Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна.