Тэрээр “Засгийн газрын 5ш ажиллагааны хүрээнд энэ ажил хийгдэж байгаа биш аль 2021 оноос эхэлсэн ажил. Хөндсөн асуудал маань бид нарын хэлж заншсанаар эрх ашиг бүхий Улс төрийн мэдээлэлтэй ойр нэр бүхий хүмүүс болон нэлээд чинээлэг хүмүүсийн эрх ашгийг хөндсөн юм шиг байна. Тийм учраас энэ асуудал ийм газар авах хэмжээнд хүрсэн байна. Энэ зөвхөн миний ажил байгаагүй энэ хугацаанд надтай цуг хамтарч ажилласан маш олон мэргэжилтнүүд үүнийг өдөр шөнөгүй ажилласан. Ил гарч илэрхийлж байгаа нь л би болохоос биш миний ард маш олон баг ажилласан юм шүү” хэмээлээ.