Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Соёлын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, "Эрдэнэс Монгол" групп, Монголын Төмөр Зам, УБТЗ болон Үндэсний үйлдвэрлэгч "Тесо" групп, "Эвсэг" брэнд, "Улаанбаатар хивс" тэргүүтэй аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 гаруй иргэн оролцож байна.
Уг экспод Монгол Улсын худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эдийн засаг хамтын ажиллагаа, соёлын үйлдвэрлэлийн чиглэлээр төрөлжин үзэсгэлэн худалдаанд оролцож байгаагаараа онцлог юм.