Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 466 тоот тогтоолоор баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу Нүүрсний цахим арилжааг зохион байгуулснаас хойш буюу
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд БНХАУ-ын Чалко компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам. доллар байсан. Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын Чалко компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт 9 сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.