УИХ-ын намрын ээлжит чуулганаа "Оюу толгой" төслийн зардлыг 30 орчим их наядаар бууруулж Хувь нийлүүлэгчдийн гэрээгээ 17 жилийн дараа засаж сайжруулсан сайн мэдээтэй угтлаа. "Оюу толгой"-гоос ногдол ашгаа 10 жилээр наашлуулан ирэх онд авахаар тохиролцсон сайн мэдээтэйгээр улсын төсвөө хэлэлцэн батлахаар цуглалаа. Алдааг засаж, ахиж урагшилсан өнөөдрийн энэ үр дүн бол үе үеийн Засгийн газар, төслийг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн Ерөнхий сайд С.Баяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын хамтын хичээл зүтгэл гэдгийг онцлон илэрхийлье.