Шарын Ганчимэг нь 1964 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Тус сумын 10-н жилийг 1982 онд төгссөн. 1982-1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд Эдийн засагч, зохион байгуулагч мэргэжлээр суралцаж төгссөн.
1987-1989 онд Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын “Хөгжил нэгдэл”-д эдийн засагч, 1990-1991 онд Өвөрхангай аймгийн Хархорины Сангийн аж ахуйд "Боловсон хүчний зааварлагч”, 1996-1998 онд Монросцветмет ХК-д БУК сүлжигч, 2001-2016 онд Баянзүрх дүүргийн ардчилсан намд Хэрэг эрхлэх газрийн дарга, 2013-2016 онд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Төлөөлөгч, 2016 оноос Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна.
Шагнал: Хөдөлмөрийн хүндэт медаль, 2015 онд “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан.