Элбэгдоржийн Эрдэнэ
Элбэгдоржийн Эрдэнэ Улаанбаатар хотод төрсөн. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн.
Боловсрол
- 2011 онд АНУ-ын Дрекселийн Их сургуулийг Эмч, Биологич мэргэжлээр бакалаврийн зэрэг хамгаалсан.
- 2012 онд Батлан Хамгаалахын Их сургуулийн Офицер бэлтгэх дамжааг төгссөн.
- 2016 онд Оксфордын Их сургуулийг Улс төр, төрийн бодлогоор магистрийн зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
- “Итгэл хавдаргүй Монгол үндэсний сан” ТББ-ын Гүйцэтгэх захирал
- Зэвсэгт хүчний 027 дугаар ангид лабораторийн эмч, эрдэм шинжилгээний ажилтан
- Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын энхийг сахиулах ажиллагааны Мото буудлагын батальоны тагнуулын офицер, ахмад
- ОУ-ын Уул уурхайн засаглалын хүрээлэнд зөвлөх
- Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч
Тэрбээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны болон Хууль эрхзүй, Төрийн үйлчилгээний хорооны гишүүнээр мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн даргаар ажиллаж байна. Өмнө нь тэрээр Монгол улсаас Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү юм.