Баримт: Д.Сумъяабазар даргатай НОК-ийн гишүүд  32 сая төгрөгөөр ДУЛААН ГУТАЛ, КАРАКУЛЬ МАЛГАЙ авчээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-16

Монгол Улсын Үндсэн хуульд төр иргэнийхээ амьд явах, эрүүл саруул амьдрах эрхийг баталгаажуулж, хамгаална хэмээн заасан байдаг. Манай улсын ард иргэд,  төр засаг, хотын захиргаанаас COVID­-19-ийн эсрэг чадахаараа л ажиллаж байна хөөрхий.

Гэвч ёстой азтай нь эрүүл явж, азгүй нь корона тусах эгзэгтэй үетэй нүүр туллаа. Үндсэндээ гараа сайн угааж, маскаа сайн зүүж, хүн хоорондын зайг сайн баримталсан нь эрүүл явах нь. Төрийн бодлого бол утгаа алдсан. Нэг засаг нь бүх иргэдээс шинжилгээ авна гэхэд хотын захиргаа нь авахгүй гэж зөрөх. Нэг засаг нь иргэдээс ПИ СИ АР шинжилгээний хариу нэхэхэд хотын захиргаа нь хэрэггүй гэх. Ийм янзаар Хотын захиргаа, Засгийн бодлого хоёр нт тас зөрсөөр 2021 оныг үдэв.

Хоорондоо хэрэлдэн байж арай гэж Улаанбаатар хотын 412 мянган өрхөөс тус бүр нэг гишүүний “ХАМРЫГ УХАХ” аян зарлаж 12 хоногийн хугацаанд ХӨЛ ХОРЬСОН  ч тусыг эс олов. Өмнө нь өдөрт 1-10 хүнээс Коронавирусийн ХАЛДВАР илэрдэг байсан бол “Нэг өрх-Нэг шинжилгээ” аяны дараагаас өдөр 100-130-ийн хооронд гардаг болов.

УОК, НОК, ЭМЯ-наас мянган сайхан бодлого хэрэгжүүлээд тусыг эс олов. Нэгэнт халдвар хамгааллыг хяналтаас алдсан учраас төсвийн мөнгөөр “өөрийгөө тордоод авъя” гэж бодсон бололтой. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй Нийслэлийн Онцгой Комиссын гишүүд “Каракуль малгай, нормын хувцасны каракуль зах, дулаан гутал” зэргийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс буюу Нийслэлийн иргэдийн татварын мөнгөнөөс гаргуулан худалдан авчээ.

Гэвч үр дүн нь ямар байна вэ... Үнэхээр сайн ажилаад Улаанбаатар хотод тархаад буй коронавирусийн цар тахлын голомтыг хумьж, хяналтдаа авсан бол бас яая гэхэв. 38 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан “Нэг хаалга- нэг шинжилгээ” аян нь ямар ч үр дүнгүй байсан гэдгийг нь өнөөгийн бодит нөхцөл байдал батлан харуулаад байна. Харин зуд болоход НОХОЙ ЗООЛНО гэгчээр НОК-ийн гишүүд КОРОНАГООР ДАЛИМДУУЛЖ “ДУЛААН ХУВЦАС”-аа нөөцлөөд амжжээ...

Баримт нэг: 2020 оны 12 сарын 24-ний өдөр “БЕСТЛАНД” ХХК-ний Голомт банкны 1102720868 тоот данс руу Нийслэлийн Онцгой Комиссийн 100200051473 тоот данснаас буюу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 8 сая 694 мянган төгрөг шилжүүлж “КАРАКУЛЬ МАЛГАЙ, КАРАКУЛЬ ЗАХ” худалдан авчээ.

Баримт хоёр: 2020 оны 12 сарын 24-ний өдөр “Бэстшүес” ХХК ний Капитрон банкны 3053000898 тоот данс руу Нийслэлийн Онцгой Комиссийн 100200051473 тоот данснаас буюу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 5 сая 280 мянган төгрөгийг “НОК-ийн гишүүдэд гутал авах зардал” нэрээр шилжүүлжээ.

Баримт гурав: 2020 оны 12 сарын 24-ний өдрийн ОБЕГ-ийн харьяа ДССЗТ-ийн Төрийн банкны 385100024951 тоот данс руу Нийслэлийн Онцгой Комиссийн 100200051473 тоот данснаас буюу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 18 сая 130 мянган төгрөгийг “Хувцасны үнэ” хэмээн бичиж шилжүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.138.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.