Ш.АДЬШАА: Төрд нүүрлэсэн олон ХУЛГАЙ ЛУЙВРЫГ БИ ИЛЧИЛСЭН!!
Тойрогт нь
/
2023-04-22
Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас сонгогдсон тойрогтоо хэрхэн ажиллаж, улсын төсвөөр ямар бүтээн байгуулалт хийсэн талаар тодрууллаа.

2023 оны төсөвт Ховд аймгийн хэмжээнд хэчнээн төсөв батлагдсан бэ? Таны хувиас хийж бүтээж байгаа ямар бодлого бүтээн байгуулалт байна вэ?

Ховд аймагт олон төсөл,  хөтөлбөрүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр шийдэх асуудалд тодорхой хувь нэмэр оруулсан. Гэхдээ өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь бол Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэг. Тэрнээс биш тэр хүн өөрөөсөө мөнгө гаргаад олон улсын байгууллагаас тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр олж ирээд орон нутагтаа хэрэгжүүлж байгаа бол тэр хүний би хийсэн, миний хэрэгжүүлсэн ажил гэж хэлж болно. Төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг эмнэлэг бусад зүйлийг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдүүлж байгаа асуудал бол тэр хүний үндсэн үүрэг нь байгаа.

Энэ онд Ховд аймагт хэдий хэмжээний төсөвтэй бүтээн байгуулалтын ажил хийгдэх вэ?

Ховд аймгийн 2022 оны төсөв дээр бол 26 тэрбум төгрөгийн төсвийг засгийн газарт өгч батлуулсан. Улаанбаатар хотын утааны асуудал хөдөө орон нутагт өндөр хэмжээнд бий болсон. Ховд аймагт нүүрснээс гарсан утаа хүний биеийг хордуулах асуудлууд их байгаа. Баруун бүс нутагт сайжруулсан түлшний үйлдвэр барих төслийг эхлүүлсэн байгаа. Энэ төсөл хөтөлбөр маань амжилттай явагдаж, олон саад бэрхшээлийг давж Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан түлшний үйлдвэр 2023 онд ашиглалтад орох байсан боловч харамсалтай нь засгийн газрын түвшинд  2024 он болж хойшлуулсан. Тун харамсалтай байна. Нэн хэрэгцээтэй Баруун бүсийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, агаар хөрсний бохирдлоос бууруулах төсөл хөтөлбөрүүдийг 2023 оны төсөвт тодорхой тусгагдан 80 хувийн гүйцэтгэлтэй явж байсан төслийг саармагжуулж хойшлуулсан. Олон санаачилгууд гаргаж, ажиллаа, нүүрсний хулгай луйвруудыг ажиглаж байсан. Өнөөдөр энэ асуудлуудыг төрийн эрх барих дээд байгууллагын хэмжээнд авч ирсэн гэж хувьдаа бодож байна. Ховд аймгийн залуу гэр бүлд 400 гаруй гэр бэлэглэсэн байгаа. Түүнчлэн боловсролоо дэмжье гэсэн тусгай хөтөлбөрийг төр улс, олон улсын байгууллагын хэмжээнд зохион байгуулсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.201.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.