Б.Дуулим: Миний мөрөөдөл Дэлхийн тайзанд уран бүтээлээ мөнхлөх
Түүчээ залуус нэвтрүүлэгт дуучин Б.Дуулим оролцлоо

Намайг Баттулгын Дуулим гэдэг. Сити их сургуульд жүжигчний мэргэжлээр нэгдүгээр курст суралцдаг. Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Хаана хэн намайг  дуулуулъя гэж хэлэхийг  нь хүлээгээд хүмүүс рүү хараад дуул гэж хэлээсэй гэж Ширээн дээр гаргаж байгаад Дуулим одоо дуул гэж хэлэхэд эвсэлтэй нь аргагүй хувцаснаасаа бариад боддог  байсан. Өвөө эмээ хоёр маань театрт ажилладаг байсан болохоор ажлынх нь хүмүүс ширээн  дээр гаргаж байгаад Дуулим “Одоо дуул” гэж хэлэхэд эвсэлтэй нь  аргагүй хувцаснаасаа бариад хоёр тийшээ хөдлөөд дуулдаг байж билээ.

Миний хийж чаддаг зүйлс гэвэл айлын ууган охин болохоор хоол сайн хийж, гэрээ цэвэрлэдэг. Мөн төгөлдөр хуур тоглодог. Энэ чадварыг маань хүмүүс тэр болгон мэддэггүй байх. Ээж маань бүжигчин хүн болохоор бүжиглэх эвсэлтэй. Бас өөрийгөө хувийн зохион байгуулалт сайн гэж боддог. Уран бүтээлийн хувьд  ганцаарчилсан хоёр уран бүтээл гаргасан. Анхны хайрын тухай дуу нь Өвөр монгол дуу харин нөгөө нь ээжийн тухай дуу бөгөөд Хөгжмийн зохиолч Эрдэнээ ах маань болон Яруу найрагч Нандиа эгч маань уг уран бүтээлийг бэлэглэсэн.

Уран бүтээлээ сайн хийж, бүх зүйлс бүтэж байгаа цагт сайн сайхан бүхэн үргэлж дагадаг юм билээ.

Зан чанарын хувьд өрөвч, энэрэнгүй сэтгэлтэй. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэж хэрвээ  би тэр хүний оронд байвал  яах байсан бол гэдэг үүднээс бодож хүнтэй харьцдаг. Аав ээж хоёр минь миний хүсэл мөрөөдөл болоод Дуртай зүйлийг минь үргэлж дэмжиж, урам зориг өгдөг. Дуулахынхаа зэрэгцээ жүжиглэх дуртай  мөрөөдөл минь нэгээхэн хэсэг болохоор жүжигчний мэргэжлээр сурдаг. Бухимдсан үедээ өөрийгөө  тайвшруулахын тулд төгөлдөр хуур тоглож, дуртай дуугаа сонсож, дуртай ая аа тоглож, бас бага дүүгийнхээ дүүгийнхээ инээмсэглэхийг харахад л хормын төдийд уур маань гарчихдаг. Амьдралд асуудал,бэрхшээлтэй зүйл зөндөө байдаг. Харин тэр үед өөрийгөө толинд харж байгаад чаднаа Дуулимаа чиний  сонирхлыг эргэн тойрны чинь хүмүүс эсэргүүцэж байсан ч чи л дуртаай байхад хангалттай гэж хэлээд өөрийгөө зоригжуулж  улам их хичээдэг. Аавтайгаа хамтраад таван уран бүтээл, ганцаарчилсан дөрвөн уран бүтээлийг гаргасан.  Үүнээс гадна өөрөө үг, ая аа зохиогоод клипээ хийхдээ гэр бүлийн тусламжгүйгээр бүх зүйлийг өөрийн хүч хөдөлмөрөө шингээж уран бүтээлээ гаргасан юм. Дуунууд дундаасаа Вансэмбэрүү дууг дуулахдаа илүү их сандарч, дуугаа гаргасныхаа дараа үзэгч, сонсогчид маань яаж хүлээж  авах бол гэсэн битүүхэн айдастай байсан.Мөрөөдөл бол хүний амьдралын туршид зорьсон зорилго. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зогсолтгүй хичээх  юм бол хэзээ нэгэн цагт биелнэ.

Миний амьдралын хамгийн том мөрөөдөл бол зөвхөн Монголдоо биш Дэлхийн тайзан дээр уран бүтээлээ мөнхлөх юм. Уран бүтээлүүдийг маань шимтэн сонсож, урмын үг хайрладаг ард түмэндээ болон өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлж, үргэлж дэмждэг аав, ээж, хоёртоо маш их баярладаг. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд чадахаасаа чадахгүй хүртэл хичээж, маш олон зүйлийг сурсаар  байх болно.

"ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.