Р.СЭДДОРЖ: Би говийн эрэлхэг зоригтой ард иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх үүрэгтэй хүн

-Ренчинбямбийн Сэддорж гэж хэн бэ? Төрж өссөн нутаг ус, Төрүүлж өсгөсөн ижий аавийнх нь талаар хоёулаа ярилцлагаа эхлэе?

Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн хүн.  Бага насандаа эмээ өвөө дээрээ өссөн.  Аав маань хилийн цэргийн 031-р ангид ажилладаг. Ээж маань Ариун цэврийн Халдвар судлалын станцад ажиллаж насаараа нэг нь хилээ манасан, нэг нь ард иргэдийнхээ эрүүл хүнсний  төлөө эрүүл ахуй,  орчны  төлөө ажилласан ийм сайхан хүмүүс . Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумынхаа арван жилийн дунд сургуульд  нэгдүгээр ангид орж  аравдугаар ангиа дүүргэсэн. Ингээд УлаанБаатар хотод  оюутан болж очоод хэрэглээний математикч ,бизнесийн мэргэжилээр сурч төгссөн.  Өнөөдөр  аймаг орон нутагаа удирдах ийм хүндтэй үүрэг  ирж  аймгийнхаа ард иргэдийн төлөө ажиллаж байгаадаа баяртай байна

-Та Өмнөговь аймгийн засаг даргын ажлаа аваад багагүй хугацаа өнгөрч байнаа. Өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллаж ирэв, шинэчлэл өөрчлөлт юу байна вэ?

Өмнөговь аймгийн 2020 оноос хойш хийгдсэн ажил бол маш олон ажлууд байна. Өнгөрсөн оны хувьд усжуулалтийн хоёрдугаар аяны хүрээнд хөдөө аж ахуйн чиглэлээр анхаарч ажиллаж ирлээ. Говьд ус ховор, усаа булаацалдаж байгаа малчид ч байна. Бэлчээрийг усжуулах шаардлагатай байна. Усны түвшин доошоогоо дэлхийн дулаарлаас болж байгаа юм уу,  уур амьсгалийн өөрчлөлтөөс болж байгаа юм уу, эсвэл уул уурхайн усны хэрэглээнээс болдог юм уу ямарч байсан доошлоод байгаа учраас бид бүхэн хөдөө аж ахуйн бэлчээр усны  хоёр дугаар аян гэж зарлаад гурван тэрбум орчим төгрөг гаргалаа.  Ингээд 100 гаруй худгийг  шинээр гаргаж, засварлаж малчиддаа хүлээлгэж өглөө.Энэ нь аймгийн төв дээр байшин барихаас илүү хөдөө аж ахуйгаа дэмжсэн малчидаа дэмжсэн томоохон ажил 
Аймагтаа 100 гаруй худаг гаргасан.  Аймгийнхаа  90жилийн түүхэнд хамгийн олон худаг гаргасан ийм хүн л боллоо.  Өмнөговь аймгийн хөгжил дэвшил, уул уурхайд тулгуурлаж үүний зэрэгцээ бид хөдөө аж ахуй, аялал жуучлалаа хөгжүүлхийг зорьж ажиллаж байна. Аялал жуулчлалаа хөгжүүлхийн тулд ,байгаль орчиноо хамгаалахын тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр сумд руугаа тавьж байгаа зам хэрэгтэй.  Замын хувьд баруун талруугаа явж байгаа, Гурван тэсрүүгээ явж байгаа замыг бид 30 км  урагшилуулж чадлаа. Одоо ингээд Сэврэй ,Ноён чиглэл рүү явж байгаа хүмүүс 2цаг 30 минут яваад очдог болсон байна. Ер нь бол баруун  сумдын хувьд маш хүнд замтай.  Тээвэр хийхэд  хэцүү,  өвчтэй хүн тээвэрлэхэд л хол зам маш хэцүү шүү дээ.  Одоо бол зам нь урагшилж Гурван тэс сумтай холбогдвол аялал жуулчилал хөгжиж зам дагасан хөгжил ирнэ. Үүнийг  манай баруун сумдийн хүмүүс хүсэж хүлээж байгаа . Энэ зам хөтөлбөрөө ойрийн хоёр  жилдээ  Гурван тэс чиглэлд  явуулж ашиглалтанд оруулхын төлөө аймгийн иргэдийн хурал хамаг бодолгоо дэвшүүлж ажиллаж  байна.Бид бүхэн эрүүл Өмнөговь гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа 
Манай аймгийн иргэдийн дунд хавдар, хорт хавдар элэгний өвчлөл өндөр байгаа учраас эрүүл Өмнөговь хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэн болгоноо үнэ төлбөргүй үзэж, үзлэгт хамруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бол эрүүл мэндийн салбартаа багагүй хөрөнгө оруулалтийг оруулж, ковидийн хажуугаар эрүүл мэндийн шинжилгээ авах ажлын бэлтгэл ажлыг хангалаа. Энэ хавраас эхлүүлээд аймгийнхаа иргэн болгоныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд  үнэ төлбөргүй хамруулж хавдрын эх үүсвэр, өвчлөл өндөр байгаа шалтгаанийг тодруулахаар ажиллаж байна. Мөн хашаандаа сайхан амьдаръя төслийг өрх бүртэй холбогдож ажиллаж байна. Аймгийн төвийнхөө гэр хороололд байгаа айлуудийг цэвэр бохирын систэмд холбох ажлуудийг хийж эхлээд байна. Өнгөрсөн жил 200 гаруй айлыг цэвэр усны систэмд холбож өгсөн 
Аймгийн хувьд 90 жилийн түүхтэй аймгийн хөрөнгө оруулалт төсөв өндөр байгаа энэ үедээ айл өрхөө  цэвэр бохир систэмд холбох ажлыг хийж,  модон жорлонгоос нь салгаж дэлхийн дундаж иргэний ахуй соёлтой болгох  гэсэн ийм  хүсэл зорилготой ажиллаж байна.Цахим хөтөлбөрийн гол зорилго  бол төрийн хүнд суртлыг арилгах ,Төрийн үйлчилгээнүүдийг нэмэгдүүлэх зорилготой. Багийн засаг даргын тодорхойлолт авах гээд л багийн даргийн үүдэнд оочир болдог биш цахимаар авдаг байх,  төрийн үйлчилгээ түүний хурдыг нэмэгдүүлэх, төрийн хүнд суртал авилгал гээд  юм байна.  Үүнийг бууруулахын  тулд бид цахим Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд дата бааз байгуулах ажлыг хийгээд ажиллаж байна .Энэ мэт цахим хөтөлбөрийг Өмнөговь аймагт цахим Өмнөговь аймаг нэрээр хэрэгжүүлж ажиллаж байна

Өмнөговь аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын  ажлаас онцолъё?

Өмнөговь аймагт  сүүлийн жилүүдэд  бүтээн байгуулалт их өрнөж байгаа.  Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бид бүхэн шинэ музейг ашиглалтад оруулаад байна. Дэлхийн музейн өдрөөр буюу тав дугаар сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Энэ барилга маань орон нутгийн хамтийн ажиллагааны гэрээний хүрээнд Хувийн оюу хөгжлийг дэмжих сангаас 9,5 тэрбум төгрөгөөр баригдсан.  Энэ хувилбар бол монголд ганц байгаа барилгын зургаар хийгдсэн.  2019 оноос эхлээд барилгын ажил явагдаж энэ жил ашиглалтад оруулахаар болж байна. Музей ашиглалтад орсоноор манай аймагт ирж байгаа  гадаад дотоодын жуулчид үлэг гүрвэлийн өлгий болсон Өмнөговь нутгийг сонирхох,  хүүхэд залуучуудад мэдлэг мэдээлэл өгөх  чухал ажил болж байгаа. Америкийн эрдэмтэн манай аймгаас зуун жилийн өмнөх  үлэг гүрвэлийн ясыг олж  дэлхийд зарласан. Энэ зуун жилийн ой нь энэ жил байгаа.  Мөн аймгийн төв дээр 850 хүний суудалтай театр ашиглалтад орж байна.  Энэ театр маань 10 гаруй тэрбум төгрөгөөр баригдаж ашиглалтад орж байна

-Өмнөговь нутагт цаашид шинэчилж өөрчилмөөр зүйл таны бодолд юу байна?

Ресторанд зарагдаж байгаа ус бензинээс үнэтэй болчихсон байна. Өнөөдөр нэг литр усыг ард иргэд 2 төгрөгөөр авч байна.  Уул уурхай 87 мөнгөөр авч байна. Манай аймагт цагаан хад гэж газар байдаг.  Энэ газарт нэг литр ундны ус 50төгрөгний үнэтэй байдаг.  Хамгийн үнэтэй ус энд байдаг. Ийм учраас усыг хэмнэх үндсэн технологи гадаргын усыг говь руу авч ирэхийг маш их хүсэж байна. Ард иргэд ч хүсэж байна. Монгол орны гадагшаа урсгалтай гол мөрний усыг хиймэл нуур үүсгэж нааш нь татаад энэ уул уурхайд зориулж авч ирэх нь жинхэнэ утгаараа нэмүү өртгийг шингээнэ. Үүний төлөө зүтгэж төртэйгээ, ард иргэд нь нийтээрээ тэмцэж, зүтгэж усыг говь руу авч ирэхийг л  хүсэж байна

-Цаашид хэрхэн ажиллах вэ, 2022 оны хөгжилийн төлөвлөгөөний тухайд онцолбол?

Хөтөлбөрийн хүрээнд 2022 ондоо “Хүүхдэд ээлтэй Өмнөговь”  гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.  Хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг сургууль дээр нь ,гудамж талбай дээр нь бүрдүүлэх чухал. Өөрөөр хэлбэл манай аймагт бас хүүхдэд, хүүхдийн оролцоотой гэмт хэрэг бүртгэгдэж байгаа учраас гудамжны гэрэлтүүлэг сайжруулах, гудамж болгоноо гэрэлтэй байлгах, каймержуулалт нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүүхэд сургуульдаа явах замууд камерт бичигдэж тэрийг нь эцэг эхчүүдэд мэддэг, хардаг мөн  сургуулийн камержуулалтийг сайжруулж эцэг эхийн зөвлөлийг сайн ажиллуулж байж  хүүхдүүд маань цэцэрлэг, сургууль, гудамж талбайд тайван амгалан тоглох  боломж бий болно. Үүний төлөө хийх  ажлуудийг төлөвлөөд явж байна. Мөн нутгийн үйлдвэрлэгч хөтөлбөрийг бид бүхэн хэрэгжүүлж сум бүртээ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх ажилд зорилт тавьж ажиллаж байна

-Энэ үйлдвэрүүдийг яаж байгуулах вэ?

Монгол улсад амжилттай ажиллаж байгаа бүтээгдэхүүнээ Өмнөговь аймгийн уул уурхайн компаниудын салбарт өгдөг нийлүүлдэг компанийн салбаруудийг сумдууддаа байгуулъя.  Та манай суманд ийм  үйлдвэрийнхээ  охин компанийг байгуулж өгөөчээ гэдэг санал гаргая. Бид нар газар талбайг нь үнэгүй өгье, ус дулаан цахилгаанийг нь аймгаас татаж өгье, танай үйлдвэр, охин компани хэдэн хувийг эзэмших хүсэлтэй байна.  Тэрийг нь та эзэмшээд бид орон нутагт өгч болох хувийг орон нутгийн сумын иргэдийн хуралд нь өгье, эсвэл сумын иргэдэд нь өгье. Ингээд энэ үйлдвэр маань Өмнөговьд үйлдвэрлэв гэсэн бүтээгдэхүүн гаргах ёстой юм. Энэ бүтээгдхүүнийг нь манай аймагт байгаа аймгийн нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа компаниуддаа нийлүүлээд сумдаа оршин суудаг 40өөс дээш насны хүмүүсийг ажлын байраар хангадаг ийм бодлогоор ажиллаж байгаа  
Мөн Монгол үйлдвэрлэгч уул уурхайн компанид нийлүүлдэг, хөл дээрээ зогссон, технологоо шийдчихсэн үйлдвэрүүдийг урьж  малчин хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн ноос ноолуурыг угаах, арьс ширийг боловсруулах  үйлдвэрүүдийг сумддаа байгуулахаар ажиллаж байна.  Өмнөговь аймгийн хэмжээнд уул уурхайн хог,  уул уурхайгаас үүдэлтэй гарч байгаа хог маш их байгаа учраас хог боловсруулах үйлдвэр байгуулах зорилтыг тавиад ажиллаж байна.  Цэвэрхэн аймаг,  цэмцгэр Өмнөговь гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж хогноосоо салж хогоо боловсруулж ажиллахын төлөө Цэмцгэр Өмнөговь гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. Өмнөговь аймгийн хэмжээнд нэг тэр бум мод үндэсний хөдөлгөөнд бид бүхэн 70 сая мод тарих гэрээ байгуулсан байгаа. Мөн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд маань 370 сая мод тарих ажлыг ойрын есөн жилдээ багтааж гүйцэтгэхээр  төлөвлөөд ажиллаж байна

-Өмнөговь аймгийн хувьд өрсөлдөх чадвараараа бусад аймгуудаас дээгүүрт явдаг. Өрсөлдөх чадварын хувьд  үүнд  нөлөөлж байгаа салбар нь ямар салбар байна вэ?

Ядуурлын хэмжээгээрээ улсдаа хамгийн багад явж байгаа.  Үүнд мэдээж уул уурхайн олон үйлдвэр ажиллаж байгаа нь нөлөөлдөг.  Ер нь бол гол зорилго  байгалийн баялгийг нутгийн иргэддээ давуу эрхтэй хүртээе гэдэг бодлого баримталж ажиллаж байгаа.  Өөрөөр хэлбэл энэ их баялаг монгол улсыг тэжээж байгаа томоохон ордуудыг хэдэн үеээрээ харж хамгаалсан хүмүүс бол уугуул ард иргэд байгаа юм. Ийм учраас хүмүүсдээ бид нар хүндэтгэлтэй хандаж аль болох нэг өрхөөс нэг хүнийг нь ч гэсэн уул уурхайн компаниудад  ажиллуулаад орлоготой байлгахын төлөө ажилладаг.  Ажиллаж байгаа 10 гаруй уурхай байна.  Энэ уурхайнуудтай бид хамтын ажиллагааны гэрээг хуулийн дагуу байгуулж ирсэн 
Бүгд энэ гэрээг амжилттай хэрэгжүүлж ирсэн.   Хамгийн сайн хэрэгжүүлж байгаа байгууллага бол Оюутолгой компани байна. Оюутолгой компанитай долоо дахь жилдээ хамтын ажиллагааны гэрээ байгуулаад ажиллаж байна. Оюутолгой компаниас орж ирдэг хөрөнгө оруулалтыг аймагтаа хамтарсан Говийн хөгжлийг дэмжих сангаар дамжуулж бүтээн байгуулалт хийдэг.  Жил болгон хийдэг.  Цаашлаад бусад бүх уурхайнуудтайгаа хамтын ажиллагааныхаа гэрээг илүү сайн бодитой хийгээд явна. Уул уурхайн компаниудын нэг онцлог бол зах зээлтэй холбоотой.  Цар тахал  дэлхийн нийтийг хамарсан үйл ажиллагаатай холбоотой өнгөрсөн 2жилийн хугацаанд энэ уул уурхайн  ялангуяа нүүрсний салбар  огцом уналтад орж одоогоор шивээхүрэн боомт хаалттай гашуунсухайтын боомт өдөрт 100-130 машин гардаг ийм байдалтай байгаа. Зах зээл сайн байгаа үед бол мэдээж орон нутагтайгаа хамтын ажиллагаагаа сайжруулаад явах нь компаниудын зорилго байгаа байхаа гэж боддог

-Өмнөговь нутгийн хүн, Өмнийн говьд төрж өссөн хүн, Өмнөговь нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллаад явна гэдэг сайхан санагдаж байна. Бусадаас хавь илүү элэгтэй байдаг боловуу?

Халуунд халж, хүйтэнд хөрж,  малаа услаж, шороон шуурганд  говийн эрэлхэг зоригтой ард иргэдийн дунд,  өвөө эмээгийнхээ хажууд байсан учир  би говь  нутгийнхаа ард иргэдийн сайн сайханы төлөө үнэхээр чинь сэтгэлээсээ хөдөлмөрлөх үүрэгтэй хүн. Энэ үнэ цэнийг  дэндүү сайн мэднэ. Өмнөговь нутагт маань Монгол улсаа тэжээж байгаа олон төсөл уурхай байгаа. Монгол улсынхаа уул уурхайг авч явж байгаадаа үнэхээр их баярлаж явдаг. Говийн эрэлхэг зоригтой ард түмэн маань маш том газар нутгийг, Монголоо тэжээх  уурхайн нөөцийг хойч үе бидэндээ өвлүүлж үлдээсэн. Үнэхээр их баярлаж явдаг. Иймээс л ард иргэддээ аль болох туслахын төлөө цаг наргүй ажиллахыг хичээж байна. Ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ядарсан, зовсон,  өвдсөн хүн бүхэнд аль болох туслахын төлөө төрийн үйлчилгээ хурдан, хүнд сурталгүй үйлчилдэг байхын төлөө  цаг наргүй ажиллахыг хичээж байна

 Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж,  бидэнтэй үзэл бодлоо хуваалцсан таньд Баярлалаа.  Ажлын амжилт хүсье.

Баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.88.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.