Б.Оргил-Эрдэнэ /Eyescool/: ICETOP бол хөгжим, дуу, бүжгээрээ Монголын хип хоп урсгалд өнгө нэмсэн хүчтэй хамтлаг

Монголын хип хоп хамтлагийн шилдгүүдийн нэг бол Icetop хамтлаг юм. Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болох тус хамтлагийнхан урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй. Тэд 1998 оноос эхлэн үзэл бодлоо бүжгээр бус хип хоп үг хэллэгээр, түүн дотроо урлаг яруу найраг шударга үнэн үгийг хэлэх ёстой” гэж үзэн 1998 оны аравдугаар сарын 13-ны өдөр найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ.

“Ice top” хамтлаг 1996 онд анх 16 хүний бүрэлдэхүүнтэй рэп бүжгийн хамтлаг байсан бөгөөд хоёр жилийн дараа буюу 1998 оны аравдугаар сарын 13-нд найман гишүүнтэйгээр анхны хип хоп хамтлагуудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй.

ICETOP хамтлаг нь 1998-2011-он хүртэл 18 жилийн хугацаанд бие даасан 10 том тоглолтыг хийн үзэгч фенүүдийгээ байлдан дагуулсаар ирсэн.

Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд хандивын болон буяны тоглолтуудыг удаа дараа зохион байгуулж байсан. Хүүхдийн асран хамгаалах төв, Өндөр настангуудын халамжийн төв, Хүүхдийн урьдчилан хорих төв, Засан хүмүүжүүлэх төвүүдээр сайн дурын үнэ төлбөргүй хандивын тоглолт, арга хэмжээг зохион байгуулсан. Тэдний хөдөлмөрийг үнэлж нийслэлийн Хүүхэд залуучуудын газраас “Нийслэлийн шилдэг залуу” Алтан медалиар шагнагдаж байсан юм. 

 

ICETOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ /Eyescool/ -ийн оролцсон "ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.114.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.