Б.Энх-Амар: Бүх зүйлд чин сэтгэл, ХҮН ЧАНАРТАЙ хандаж байх нь амжилтын алтан зарчим гэж боддог

Сайн байна уу? намайг Баттулгын Энх-Амар гэдэг. 9 хүүхэдтэй айлын дунд хүүхэд. Алс баруун хязгаар олон ястын өлгий Ховд хотноо төрж өссөн.

Бага нас гэдэг хүний хамгийн гэгээлэг, гэгэлгэн нас байдаг. Тэр насандаа мөрөөддөг, тэр насандаа тэнгэрт дүүлтэл сайхан бүхнийг мөрөөдөг тийм нас минь байсан. Одоо ч гэсэн мөрөөдсөөр байгаа. мөрөөдөл минь дуусвал миний амьдрал зогсоно гэж боддог. Багадаа ардын дуучин болохыг хүсэж мөрөөддөг байлаа. Цэнхэр дэлгэцээ ширтэж суугаад Цэндийн Үенч хэмээх сайхан жавхалзсан ардын дуучинг гарч ирэхэд бахархаж ийм хүнтэй ганц удаа ч гэсэн гар барьж үзэх юмсан гэж хүсэж мөрөөддөг байлаа. Тэр хүсэл мөрөөдөл маань биелэсэн.

Миний ээж Омын Дуламсүрэн гэж эрхэм эмэгтэй бий. Ээж минь саалчин, уран гуалиг, нутаг усандаа сайхан гоёоороо алдаршсан эмэгтэй байдаг. Ээж, аавтайгаа байх нандин дурсамж болон үлддэг.

Миний аав сайхан дуулдаг, найрын дуучин бас миний өвөө найрын дуучин.Тэр үед бахираа хар нэртэй тэмээ байлаа тэмээгээ унаад тээр холоос толгодын дундаас тэшүүлээд
олон ястны өлгий нутаг ХОВДЫН өндөр өндөр шовх ноён оргилууд ихтэй, уул хад ихтэй газрын дундаас өвөө маань уртын дуугаа аялаад халамцуухан найрнаас ирж явааг хүлээж байгаад харахад бахдах сэтгэл төрж өөдөөс тосож гүйдэг байлаа.

Өнгөрсөн намар нутагтаа очиж нэг дууныхаа клипыг хийсэн. Тэгэхдээ багадаа өвөлжиж байсан газар хаваржаа, зусдаг байсан газруудаараа ээжтэйгээ аргал түүгээд хамт өвөө, мээгийнхээ тухай ярьж хамгийн том дурсамж болсон.

Монгол сайхан эх орон. Монголын маань язгуур урлаг, өв соёлоор их бахардаг. БИ бол гурав дахь үеийн өв тээгч гэж явдаг. Миний өвөө, миний аав болон авга нар минь маш сайхан НАЙРЫН дуучид байдаг.

Хүний аав ээжид хүүхэд нь эрүүл байгаад БИ ингээд бүлтийгээд харагдаж байвал л аз жаргал. Би аав, ээжийгээ баярлуулж үзээгүй байх аа. Миний сайн яваа л миний охины надад өгч байгаа хамгийн том баяр, баясал гэж ярьдаг ч гэсэн аав, ээжийгээ тийм сайн баярлуулж чадаагүй байх гэж боддог. Аав минь намайг ЧИНИЙ дуулдаг гэж юу байхав дээ гэж хурцалдаг. Саяхнаас ардын богино дууны цомог гаргасан чинь ӨӨ МИНИЙ ОХИН нээрээ дуулдаг юм байна гэж хэлж байсан. Хайр нь гаднаа хал дотроо гэдэг шиг миний аав тийм хүн байдаг. Би хувьдаа баярлуулж чадаагүй гэж боддог ч миний аав, ээж хоёр дотроо их баярлаж яваа болов уу л гэж боддог.


60 жилийн түүхтэй том байгууллага энэ байгууллагын эд эс болоод МУ-ын гавъяат жүжигчин Даваахүү гэж хүний шавь болоод үргэлжлэл болоод явж байгаадаа бахархаж явдаг.

Мөн МУ-ын гавъяат жүжигчин дуучин Цэндийн Үенч хэмээх тэр сайхан ардын урлагын өв тээгч Монголын бахдал болсон хүний хайртай шавь нь гээд явж байгаадаа бахархдаг даа.


Ажил дээр өлгийдөн авсан миний "Монголын хүүхдийн ордны" хамт олон миний бахархал.

Монгол язгуур урлаг өв соёл, дээл хувцас, эх орон, аав ээж , хань ажил, сайн найз нөхөд хүрээлэл бий болгоод явж байгаадаа маш их бахархахаас гадна тэдгээр хүмүүстэй нэг цогц болж яваадаа бахдаж явдаг.

Хойч үе гэхээр би жилдээ 70 гаруй хүүхэд авдаг. Хүүхэд бүр драмын жүжигчин байх албагүй, хүүхэд бүр дуучин болох албагүй. Соёл урлаг гэдэг өөрөө хүүхдийг маш сайхан зөв хүн болгож төлөвшүүлдэг. Дээрээс нь сэтгэлийн тэнхээтэй, биеэ авч явах соёл эмх цэгцийн хувьд том сургамж болж үлддэг. Хүүхдүүддээ хандаж хэлэхэд өөртөө эзэн байх, хүн байхын тухайд илүү заахыг хичээдэг. Ядаж нэрээ бичээд сурчихаарай гээд самбар дээр монгол бичгээр нэрийг нь бичиж өгдөг. Хоёр хуудас бичээд ирээрэй гэж даалгавар өгдөг. Дээрээс нь хүүхдүүддээ өөрийгөө маш сайхан танилцуулаад сурчих гэдэг.

 

"ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.159.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.