Баянзүрхийн А.БАЯР дарга өөрийгөө рекламдан ФЭЙСБҮҮКТ СПОНСОРДОХ зуур дүүрэг нь ӨМХИЙРЧЭЭ!!
Нийтлэл
/
2024-08-29

Өнөөдрийн онцлох улстөрчөөр БАЯНЗҮРХ дүүргийн ИТХ-ын дарга Амарбаясгалангийн БАЯРЫГ нэрлэж байна. Орон нутгийн сонгууль хаяанд дөхсөн, нам эвслүүдийн нэр дэвшигчид тодрох мөч ойртсон энэ үед дурны хонгионууд өөрсдийгөө рекламдаж, спонсорлон фэйсбүүкт мөнгө төлөөд ухаан жолоогоо алдаж байна. Үүний нэг нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр юм. Дүүрэг нь чухам л өнгө орж, өдрөөс өдөрт гялалзан гялтганаж, хөгжлийн манлайд хүрчихсэн юм байхаа, түүнийхээр.

Улаанбаатарын авто замын түгжрэл шиг ТАГ ГАЦЧИХСАН дүүргийнхээ гацааг тайлж, түлхүүрийг нь атгачихсан яваа аж. Хүүхдийн зуслантай болсон л гэнэ, өөрийнхөө зуслангийн байшингаас ажилдаа ирэхдээ замаараа ХАЛТУУР ХИЙЖ, ядарсан хөгшчүүлийг дөхүүлж өгдөг л гэнэ. Ёстой нэг хамрынхаа доор хагархайтай гэсэн шиг ЦУУРЧ байна. Гялгар царай, гоё хослолтой чухам ажил хэрэгч залуу, бурхны илчийн дүрээр хэд хоног ч өөрийгөө рекламдав.

Гэтэл дүүргийнх нь байгаа байдал яг л “нохойн хороо” гэлтэй. Эрдэнэтолгой орчмийн зам хагарч, олон хүний машин техник эвдэрч, явган хүний замаар автомашин цувж байна. Гол нүүр тахалдаг төвийн хороод нь хогондоо дарагдаж, өтөнд баригдан ӨМХИЙРЧИХСӨН байхад мань дарга хөхөө шиг донгогдож, тогос шиг гоёсоор л байна.

Зун нь ҮЕРТ УРСДАГ, өвөл нь цас мөсний орон болдог борчуудын дүүргийн БАЯН ДАРГА ядаж иргэдтэйгээ уулздаг бол, санаа бодлыг нь сонсдог бол нэр дэвших гэж горилохын оронд нүүрээ дараад зугтахаар. Нам дагаж мөнгөжиж, өнгөжсөн бор шувуунуудад иргэдийн ядрах, хоолгүй хонох нь ер хамаагүй. Эрх мэдэлд хүрэхийн төлөө яваа энэ мэт хурган дарга нарыг дэмжихгүй, санал өгөхгүй байх эрх БАЯНЗҮРХЧҮҮДЭД байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (44.222.134.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бичээч (59.153.86.144) 2024-08-30 15:32:51
Харинч чадлаараа ажиллаж байгаа дарга шдээ хүний өмссөн зүүсэн царай зүсээр доромжилно гэдэг явцгүй л байна ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог гэдэг шиг дүүрэг хогтой байна гээд энэ хүн бас халтайгаад явах ёстой юмуу өдөх гэж байгаа бол өнцгөө зөв авчих дотроосоо л санагдаж байна шүү хаха