Үндсэн хууль бол бүх ард түмний эв нэгдлийн гэрээ. Үүнийг Монгол хүн бүр дагаж мөрддөг. Гэвч энэ хуульд заасан МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХ ноцтой зөрчигдөж, харин сонгох, сонгогдох эрх л улам бүр баталгаажив. Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу Монголын ард түмэн 126 гишүүнээ сонгож, гурван намаас бүрдсэн ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР байгуулагдав. “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэсэн сүржин нэртэй гэрээг ч гурван намын дарга нар үзэглэж, албан тушаалын бялуугаа аятайхан хуваачихлаа.
Ээлжит бус чуулган хуралдууж 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх ажлынх нь төлөвлөгөөг батлаж, төсвийг нь баталж, зургийг нь зурав. Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа мега төслүүдийг хэрэгжүүлнэ гэв. Дээрх төслүүдийг сонирхвол хөгжлийг хөөж биш харин угтаж түрүүлэхийн төлөө Засгийн газраас дөрвөн жилд, дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, нийт 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардагдана
Аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалд бэлэн байх, хиймэл оюун ухаан, AI технологийг ашиглах, “20 минутын” амьд хот байгуулах, Метро барих, Бүсчилсэн хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлэх, Сайн багш бэлтгэх зэргийг тусгасан байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй амьдралын буруу хэвшил, архи, тамхины хэрэглээг бууруулж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг бага наснаас нь хэвшүүлэх асуудлыг боловсролын тогтолцоогоор дамжуулан олгож, ахим эрүүл мэндийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг эмчилгээ, оношилгоо, хяналтад нэвтрүүлнэ гэжээ.
Өмнөх эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хавдрын эмнэлгийг барихад 10 тэрбум төгрөгийг 2024 оны төсөв тусгасан. Газар нэгэнт шийдэгдсэн учир дэд бүтцийг ажлыг эхлүүлье гэж байгаа. Ямар ч байсан ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хавдрын эмнэлгийн зураг төсөл бэлэн болчихвол 2024 онд батлагдсан арван тэрбум төгрөгөөрөө хавдрын эмнэлгийн дэд бүтцийг хийж, 2025 онд шинээр барих асуудлыг эхлүүлнэ. Цаашдаа Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулбал хавдрын тусламж үйлчилгээг орон нутгийн эмнэлгүүд хийх боломж бүрдэнэ. Энэ бол хавдрын эмнэлгийн ачаалал буурах нөхцөл боломжийг бүрдүүлнэ” гэж 2023 оны 12 дугаар сарын 05-нд хэвлэлд яриа өгч байв.
Одоогийн Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН 2024 оны 07 сарын 27-нд ХСҮТ-д ажилласан. Энэ үеэр Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байна. Хавдрын шалтгаант нас баралт нийт баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад Монгол улсад 24 хувьтай байгаа төдийгүй хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь хожуу шатандаа оношлогдож байгааг дурдсан бол ШИНЭ ЭМНЭЛГИЙН ТАЛ дээр юу ч яриагүй. Хавдрын шинэ эмнэлгийн сураг ингээд алдрав.
Засгийн газраас удахгүй 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барина. Шинэ төсөв дээр ямар бүтээн байгуулалтын ажлууд туссаныг л харах үлдлээ.
-
15 цаг 47 мин
-
17 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 08 цаг 56 мин
-
Уржигдар 08 цаг 54 мин
-
Уржигдар 08 цаг 46 мин
-
Уржигдар 08 цаг 36 мин
-
Уржигдар 08 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
2024-10-02