Хотын асуудлыг шийдвэрлэх хүчтэй баг хэмээгдэж буй МАН-ын залуучууд дунд “ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ” нэр холбогдсон этгээд нэр дэвшиж яваа. Гэртээ найзуудыгаа дуудаж тоглож наргисан ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН хэмээн цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан цаг саяхан. Гэвч тэрээр гэгээнтний дүрээр дахин тодорч, зэрэг нэмэн хотын даргын зөвлөх болж гарч ирэв.
Эр хүн туг ч барина, тугал ч хариулдагийн үлгэрээр цагдаагийн хаалга сахиж, шоронд орох шахуу сандарч байсан мань эр аз од нь гийж Төв цэнгэлдэхийн захирал болж мандав. Харамсалтай нь ардын төрийн наадмыг зохион байгуулахдаа сэтгэл дутаж наадмын дэвжээ засахдаа ХЯТАД ХИЙМЭЛ ЗҮЛЭГ дэвсэн бөхчүүдийг гэмтээсэн нөхөр. Төв цэнгэлдэхэд удаа дараалан урлагийн тоглолт зохион байгуулж ХОГ ХАЯГДЛЫГ НЬ ИЛ ЗАДГАЙ ОРХИН тухайн хорооны Засаг даргатай сошил хэрүүл хийгээд амжсан. Адаг сүүлд нь хотын даргын багт нэгдэж нийслэлд хүч үзэх болов. Хувийн ашиг сонирхол, шоу цэнгээн, зугаа цэнгэлийн “ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ” Ж.Энхжаргаланд Хан-Уулынхан нүүр өгөх үү.. Учир тэрбээр сошилд марзаганахаас хэтрэхгүй, дэндүү увиагүй нэгэн билээ.
-
1 цаг 8 мин
-
20 цаг 12 мин
-
23 цаг 38 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 08 цаг 56 мин
-
Өчигдөр 08 цаг 54 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Өчигдөр 08 цаг 36 мин
-
20 цаг 12 мин
-
2024-10-02