ШАДАР САЙД Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 11 мин

Дархан-Уул аймагт ажиллах үеэр гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, улсын нөөц бүрдүүлэлтийг хувийн хэвшилтэй хамтран сайжруулах талаар санал солилцлоо. Улсын нөөцийг төвлөрсөн агуулахад хадгалахаас илүү дотоодын үйлдвэрлэгчдийн агуулах, нөөцийн боломжид тулгуурлан хамтран зохион байгуулах нь оновчтой гэж үзэж байна. Ингэхдээ хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад учруулахгүй, харилцан ашигтай тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай бөгөөд Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээлийн бодлогыг технологи, зах зээл, үйлдвэрлэлийн чадамжтай дотоодын үйлдвэрлэгчдэд чиглүүлэх талаар санал солилцлоо. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улсын нөөц бүрдүүлэлтийг дэмжих боломж бүрдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.