Ц.САНДАГ-ОЧИР: Сайн мэдээ 2 тэрбум ам.доллар!
Д.Оюунболд
Үйл явдал
/
1 цаг 3 мин
Азийн хөгжлийн банк болон түншүүд COP17-ын үеэр Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification (FIELD) санаачилгыг зарлаж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.
Тодржулбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо үргэлжилж, дэлхийн 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчид газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх шийдвэрүүдийг хэлэлцэж байна.
COP17-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын манлайлан дэвшүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Rangelands Flagship Initiative)-ыг албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэх хөрөнгө оруулалтыг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой бөгөөд мэдлэг, хөрөнгө оруулалт, институцийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн чиглэлд хэрэгжинэ.
Бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн түвшинд гаргах Монгол Улсын санаачилга бодит хөрөнгө оруулалттай холбогдож эхэлж байна.
Тухайлбал, Азийн хөгжлийн банк болон түншүүд COP17-ын үеэр Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification (FIELD) санаачилгыг зарлаж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.
Энэ нь бэлчээр, газрын нөхөн сэргээлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа, уур амьсгалын тэсвэржилт, биологийн олон янз байдал болон хөрөнгө оруулалтын асуудал болгон авч үзэх олон улсын чиг хандлагыг улам бататгаж байна.
Монгол Улс 2023 оноос Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг олон улсын түвшинд хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, UNCCD болон түнш байгууллагуудтай хамтран бэлтгэсний үр дүнд COP17-ын үеэр дэлхийн хэмжээнд эхлүүлж буй нь энэ удаагийн хурлын Монгол Улсаас үлдэх чухал үр дүнгийн нэг болж байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.