ШИМЭГЧ: С.Энхтөр хурандаа “БОЛГООМЖТОЙ ЯВААРАЙ” гэдэг төсөл бичээд ЭМЯ-с 40 САЯ ТӨГРӨГ халаасалжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-31

Эрүүл мэндийн сайдын халаасанд “Эрүүл мэндийг дэмжих сан” гэж бий. Нийтийн эрүүл мэндийг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулдаг сан ч одоо бол хэн дуртайд нь ГАРЫН САЛААГААРАА МӨНГӨ ЦАЦДАГ болчихож. Өмнө нь олгосон төслүүдийнхээ үр дүнг тооцдоггүй нь хачирхалтай. Уг сангаар хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг салбарын сайд нь гаргаж, санхүүжилт олгох эсэхийг шийддэг.

2023 оны VI улиралд 228 сая 694 мянган төгрөгөөр нийт 7 төсөл хэрэгжүүлэхээр С.Чинзориг сайд тушаал гаргажээ. Үүний өмнөх улиралд тус сангаас санхүүжилт олгосон төсөлд цагдаагийн хурандаа С.Энхтөр 40 саяыг халаасалжээ. Тодруулбал С.Энхтөр хурандаагийн тэргүүлдэг “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ”-с “Болгоомжтой яваарай. Алхам алхамаар зам тээврийн ослоос сэргийлнэ” гэх нэртэй төсөл бичиж 40 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.

Гэрээт ажлын санхүүжилтийг Төрийн банкны 341303484731 тоот дансанд урьдчилгаа 70 хувийг нь шилжүүлэн авчээ. Гэрээнд зааснаар ажил эхлэх хугацаа нь 2023 оны 10 сарын 13 –ний өдөр бол үр дүнг хүлээлгэн өгөх өдөр нь 2024 оны 01 сарын 15 буюу гурван сар хэрэгжинэ гэж тооцжээ.

 

“Болгоомжтой яваарай. Алхам алхамаар зам тээврийн ослоос сэргийлнэ” гэсэн төслийн зорилго нь иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дадал хандлагыг өөрчлөх, иргэний үүрэг, оролцоог нэмэгдүүлж, ухамсарыг дээшлүүлэхэд олон нийтийг уриалах зорилготой аж.  Энэ төсөл хэрэгжсэнээр зорилтод ухамсар дээшилж, олон нийтийн дадал хандлага өөрчлөгдөн, нэг нэгэндээ хяналт тавьж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд тус нэмэр болно гэх мэтээр өөдрөг төсөөлж ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД БУУРНА гэсэн төсөөлөл бичжээ. Гэвч бодит байдал дээр иргэдийн гарцгүй газраас зам гарч амь нас, эрүүл мэндээрээ хохирох, жолоочийг буруутгах хандлага, гэмт хэрэг зөрчил буурахгүй байсаар байна.

Самбуугийн Энхтөр хурандаа цагдаагийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай ч сүүлд улстөрд орж, улмаар НИТХ-ын төлөөлөгч байж үзсэн нэгэн. Д.Сумъяабазарыг хотын дарга байхад нийслэлийн Засаг даргын дэргэдэх Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргаар ажиллаж байсан. Өөрийн сайн мэдэх, ажиллаж байсан салбарынхаа нэрээр төрийн бус байгууллага байгуулан, Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгөнөөс ХУМСАЛЖ, ШИМЭГЧИЛЖ буй нэгэн бололтой. МАН засаглаж буй хотын захиргаанд “гүүнд хайртай морь” шиг дарга нарыг дагаж, албан тушаалд очиж байсан нэгэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.201.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.