Засаг дарга байхдаа 22 саяын орлоготой байсан Ц.ИДЭРБАТ гишүүн болоод 132 саяыг ОРЛОГОТОЙ БОЛЖЭЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-04-16

Өнөөгийн Ерөнхийлөгчийн онгорхой үлдээсэн гишүүний суудалд “нөхөөсөөр” орж ирсэн Ц.Идэрбатын орлого өмнөхөөсөө ОГЦОМ ӨСЧЭЭ!! Тодруулбал, тэрбээр Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа 22 саяын орлогтой гэж АТГ-т мэдүүлж байсан бол 2021 онд гишүүн болоод 132 сая болж түүний олдог орлого даруй 110 саяар нэмэгдчихэж.

2020 онд нийтийн нэг орон сууцтэй гэж байсан бол 2021 онд ГУРВАН ОРОН СУУЦТАЙ болоод төрөөс төрсөн тэрбумтаны эгнээнд шилжчихсэн байна. Хашаа байшин нэг, үйлчилгээний оффис хоёртой, дуусаагүй нэг барилга зэргийгээ 2020 онд 266 саяар үнэлж байсан бол 2021 онд 795 сая болгож үнийг нь өсгөжээ. 24 саяны үнэ бүхий Toyota Lexus хөлөглөдөг, 80 саяын мал аж ахуйтай бөгөөөд хурдан удмын 20 адуу, 30 үхэртэй.

Өмчлөх 0,07 га хоёр, 900м2 газар нэгтэй. 2020 онд 15 саяын хадгаламжтай байсан бол 2021 онд 41 саяын хадгаламжтай болчихсон. Бусдаас 58 саяын авлагатай, 234 саяын ЗЭЭЛТЭЙ, Хэнтий ТВ-ийн 56 хувийг эзэмшдэг гэжээ. Гурван тусгай зөвшөөрөлтэй аж.

Ийм хэмжээний хөрөнгөтэй, гишүүн болоод л баяжчихсан нөхөр чинь охиныхоо төлбөрийг бид өөрсдөө даана гэж зиндаархаж, бусдад бэлтэй гэдгээ гайхуулалгүй яахав. Урд ургасан чихнээс сүүлд ургасан ЭВЭР УРТ гэгчээр Дархан аварга гишүүн нь өм цөм баяжиж  амжаагүй байхад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.161.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.