ОСНААУГ-ын дарга нар ИЛҮҮ ЦАЛИН авч, БАЯР ЁСЛОЛД байгууллагынхаа МӨНГИЙГ ҮРЖЭЭ!!
Сэдэв, асуудал
/
2024-04-17

Улаанбаатар хотод баригдсан барилга байгууламжийн халуун хүйтэн усны тохируулга, хэвийн найдвартай ажиллагаа, засвар арчилгааг аюулгүй байлгах гол үүргийг орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг. Өөрөөр хэлбэл хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээг хариуцдаг гэсэн үг. 1800 гаруй ажилтантай, 12 салбар хэлтэстэй энэ том байгууллагад хамгийн тулгарсан асуудал нь ЦАЛИН ХАНГАМЖ. Ажилдчынхаа цалин хангамжийг яаж нэмэх вэ, Хотын захирагчийн ажлын албанд юм уу, эсвэл Барилгын яамны харьяанд бүрэн оччихвол болох гээд байна хэмээн ярьж байсан тус газрын дарга нар ӨӨРСДИЙНХӨӨ ЦАЛИНГ нэг дахин нэмээд авчихаж. Мөн элдэв баяр ёслол, тэмдэглэлт ойд их хэмжээний мөнгө зарлагадаж, хамт олноороо ХҮҮХДИЙН ЗУСЛАНД очиж наргисан баримтууд эхнээсээ ил болж байна.

БАРИМТ: Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагууд ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД УЛИРАЛ тутамд 30 хувийн урамшуулал авчээ. Тэд урамшууллаа 2023 оны 03, 06, 09, 12 сард тус тус дөрвөн удаа авсан байна. Тодруулбал Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын зөвлөлд тус газрын дарга Ч.Мэндбаяр, Ерөнхий инженер Ж.Пүрэвжамц, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр, Баруун түгээх төвийн дарга П.Батсайхан, Хэрэглэгчдэд үйлчлэх нэгдүгээр төвийн дарга Г.Самбуудорж, хэрэглэгдэд үйлчлэх 14 дүгээр төвийн дарга П.Баатартуул, Дотоод хяналт хариуцсан санхүүгийн мэргэжилтэн А.Ариунцэцэг нарын найман хүнд тус бүр үндсэн цалингийн 30 хувьтай тэмцэх хэмжээний урамшуулал авсан байна.

БАРИМТ: ОСНААУГ-ын даргын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн А/256 тоот тушаалаар “Шинэ жилийн баярын хөнгөлөлтийн зардал”-д байгууллагын төсвөөс 88 сая 900 мянган төгрөгийг зарцуулсан. Ингэхдээ байгууллагын хэмжээнд ажилладаг 1778 хүн тус бүрд 50 мянган төгрөгийн хөнгөлөлт олгоно гэж тооцсон байна.

БАРИМТ: ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярын 2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн А/190 тоот “Нийтийн аж ахуйн баярын хөнгөлөлтийн зардал гаргах тухай”  тушаалаар системийн хэмжээнд ажиллаж буй 1841 хүн тус бүрд 40 мянган төгрөгийн хөнгөлөлт байхаар тооцож 73 сяа 640 мянган төгрөгийг гаргасан байна.  2023 оны 09 сарын 20-ний өдрийн А/194 дугаартай “Нийтийн аж ахуйн баяр тэмдэглэн өнгөрүүлэх, баярын зардал гаргах” тухай тушаалыг Ч.Мэндбаяр дарга гаргаж ОСНААУГ-ын 119 хүн “Баянгол хүүхдийн зуслан”-д 16 сая 752 мянган төгрөгөөр нэг өдөр “наргисан” байна.

Энэ мэтээр татвар төлөгчдийн, Улаанбаатар хотын байранд амьдардаг өрхийн төлдөг мөнгөөр БАЯР ТЭМДЭГЛЭЖ, ДАРГА НАР НЬ ӨӨРСӨДДӨӨ ИЛҮҮ ЦАЛИН АВЧ, Баянгол хүүхдийн зуслан-д очиж “найрлаж” үрсэн гэж ойлгож болох юм. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай, Төсвийн тухай хуулиуд болон Засгийн газрын 43-р тогтоолуудтай ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА юм!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.232.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.