ХОНИНЫ НООСОН ХИВС авахын тулд ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ зөрчсөн ШЕЗ-ийн Б.ЭРДЭНЭТУЛГА дарга!
Сэдэв, асуудал
/
2024-04-18

Монгол Улсын Их хурлаас баталсан хуулийг төрийн бүх байгууллага, иргэн, хуулийн этгээд хэлбэрэлтгүй даган биелүүлж, мөрдөх ёстой байдаг. Төрийн байгууллагууд л ХЭРЭГГҮЙ ЗАРДАЛ ИХ ГАРГАЖ төсвийг үрэн таран хийж байгаа учраас ХЭМНЭЕ, ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛДЭЭ ЗАРЦУУЛАЛТ хийг хэмээн “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-г баталсан.

Уг хуульд “7.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.”

7.3.Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална.

15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах;

15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх зэргийг хориглосон байна.

Гэтэл хуулийг гол хэрэглэгч, хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл болох ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ нь ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдөр 17 дугаартай “НООСОН ХИВС /ДРОЖ/ НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ”-г Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.ЭРДЭНЭТУЛГА “Натурал тестрайл групп” ХХК-ийн захирал О.Мөнхцацралтай байгуулж 5 сая 640 мянган төгрөгөөр худалдан авч наалгуулжээ.

Тухайн байгуулагад ХИВС АВЧ ДЭВСЭХ ямар шаардлага байсан, энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуультай зөрчилдөж байгаа зэрэг асуудлууд үүсэх боломжтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.179.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.