Орхон аймгийн Засаг дарга "Т" туслах эмэгтэйдээ  БЭЛГИЙН ДАРАМТ  ҮЗҮҮЛСЭН байж болзошгүй аж!!
Сэдэв, асуудал
/
2024-04-18

Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батжаргал эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.ТҮМЭНЖАРГАЛ гэгч Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр дөрвөн сар гаруй хугацаанд ажиллаж байгаа. Тэрбээр Ерөнхий сайдаас батламжаа авахын хооронд өөрийн богино настай албан тушаалдаа эрдэн “факалсан” тухай  ноцтой баримт МАН-ын дарга болон, МАН-ын генсек, Хяналтын ерөнхий хорооны дарга нарын гарт хүргэгдсэн аж.

Тодруулбал, Орхон аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.ТҮМЭНЖАРГАЛ нь өөрийн туслах эмэгтэйдээ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖ, СЕКС ХИЙЕ хэмээн биед нь халдаж, улмаар архи уусан үедээ өрөөндөө дууддаг байсан тухай хохирогч эмэгтэй гомдолдоо дурджээ.

2024 оны 02 дугаар сарын 15-нд өөрийн албан өрөөндөө архи ууж, намайг дуудаж, хувцас индүүд, надтай бэлгийн харьцаанд ор, залуучуудын холбоо руу явуулна гэх зэргээр дооромж аясаар харьцаж, дарамт үзүүлж, сүрдүүлдэг тул би байнга айж цочсон байдалтай байдаг. Иймд намын дүрэмд заасны дагуу хариуцлага тооцож өгнө үү” хэмээн хохирогч эмэгтэй өөрийн өмгөөлөгчийн хамт гомдол гаргаж нотлох баримт болгон 2024 оны 02 сарын 15-ний өдрийн болсон процессыг хуулсан ФЛАШ ДИСК, БИЧЛЭГ, ТЕКСТ ХУУДАС зэргийг хүргүүлсэн аж гэжээ.

Засгийн газар АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАТУУ ТЭМЦЭХЭЭ илэрхийлсээр буй билээ. Тэгвэл Засгийн газрын шийдвэр, бодлоготой М.Түмэнжаргал даргын гаргасан үйлдэл хэрэв батлагдвал ЁС ЗҮЙД нийцэхгүй тул ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ч магадгүй юм. Мордохын хазгай гэгчээр түүнийг Орхон аймгийн Засаг даргаар томилох саналыг аймгийн ИТХ-ын хурал нь дэмжээд Ерөнхий сайд руу батламжлуулахаар нэрийг нь хүргүүлэхээр ЗЭХЭЖ буй аж.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.107.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.