Улстөрийн хүлэмжинд бойжоогүй улстөрч УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Г.Золбаяр
"Төрд зүтгэсэн эрхмүүд" нэвтрүүлэг
/
2021-06-27
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгээс хойшхи манай улсын гуч дахь, гучин нэг дэх Ерөнхий  сайд юм.

Чигч шулуун зантай, цэгц манлай тавилантай энэ хүн 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн ч уг гарлаараа Хэнтий аймгийн уугуул гэгддэг. Аавынхаа угшлаар Сүхбаатар аймгийнх юм билээ. Таван хүүхэдтэй айлын гуравдахь хүү. Энгийн нэгэн амьдралтай жолооч аав ээжийн гэр бүлд өссөн хөвгүүн долоон настайгаасаа аавынхаа өвөр дээр сууж жолоо мушгиж үзсэнээ дурсдаг. Ээж Цэнд нь Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд ачааны машин, талхны дөрвөлжин тэрэг ч жолоодож байсан цэргийн ахмад цолтой офицер хүн аж. Ээж нь машиныхаа дугуйг сольчихоод ганцаараа өргөөд машиныхаа ар талд шидчихдэг байсан гэнэ. Хүүхэд насандаа мартын наймнаар ээждээ хоол хийж өгч нэг баярлуулсан бол төрийн түшээ болчихоод очиход ээж нь бас нэг баярласан байна. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт амьдардаг тэрээр Сүхбаатар гэдэг үг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон гэх.

 Их жанжин Дамдины Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1985 онд төгсөж, 1989 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Тиймээс түүнийг хэн ч боловсролгүй, төгссөн сургуульгүй гэх мэтээр гоочилж өөчилж үл чадна. Өнөөгийн Ерөнхий сайдыг Их жанжин Сүхбаатарын ээж, Цагаан дээлт Дамдины гэргий Хандын төрөл садны хүн гэх яриа ч байдаг юм.

"ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.. 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (44.200.122.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.189.168) 2024-10-08 21:22:24
Монголчууд бие биенээ хайрлаж чадахгүй бол хүндэл тэсвэр тэвчээртэй бай гадаад байсан монголчууд монголоороо сэтгэж чадах уу? энэ л асуудлын гол нь болоод байна. Бие биендээ арай л муухай харьцаж байна шүү энэ яавч болохгүй бид 30 сая бол яахав гэхсэн даанч тийм биш өвөг дээдсийнхээ хүн болгож турүүлсэн ээж аавыгаа бид бодох, хайрлах ёстой билээ хэрэв үүнийг хийхгүй гадаадын өрнийн гайхалуудыг аялдан дагах нь арай л биш шүү. Бидний хайртай нутаг эх орон газар шороогоо хайрлаж байж л монгол монголоороо үлдэнэ. Дээл өмсөх дуулж хуурдах биш гэж бодож байна. Хүмүүсийн хоорондын харьцаа хандлага мэндлэх хүндлэх ёс , аав ээжээ хүндлэх нигүүлсэнгүй байх, яагаад гэвэл аав ээж биднийг төрүүлж өсгөж, хүн болгон чиглүүлж юуг хийж болох болохгүйг үлгэрлэж хөлийг дөрөөнд гарыг ганзганд хүргэж байгаа нь монгол хүний л ёс зүй бид энэ үзэл бодлоо хайрлаж хүндэлж байж монголоороо үлдэнэ.