Тэнгэрийн ХУРААС урьтаж асгарсан  ТӨРИЙН ШАГНАЛЫН ХУР
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 19 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийгэм, бизнес, соёл урлагийн салбарт үнэт хувь нэмэр, ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН ЖҮЖИГЧИН, ГАВЬЯАТ болон бусад цолуудыг олголоо.

“АРХИ ПИВО УНДАА”-ны бизнесээс Баялаг бүтээгч болтлоо тодорсон ХӨДӨЛМӨРИЙН БААТАР “АПУ”-ийн П.БАТСАЙХАН

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн “АПУ”-ийн Г.Батхүү агсны төрсөн дүү, Монголын бизнесийн салбарын өмнөө барих захирлуудын нэг, “Шунхлай” группийн Ерөнхийлөгч, “АПУ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын тод манлай уяач Пүрэвийн Батсайхан тодров. Энэ бол Монгол төр бизнес эрхлэгчдээ, баялаг бүтээгчдээ дэмжин алдаршуулж, тухайн аж ахуй нэгжид ажиллаж буй хамт олны хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн явдал юм. 30 жилийн түүхтэй Шунхлай групп нь үйлдвэрлэл, худалдаа, технологи зэрэг 8 чиглэлийн 20 гаруй компанитай. Дотоодын 10,000 гаруй ханган нийлүүлэгч, хамтрагчид, 7,500 үндсэн ажилтантайгаар Монгол Улсын 21 аймагт хүрч үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Шунхлай группийн ууган компаниудын нэг АПУ хувьцаат компани нь тэртээ 1924 оноос хойш Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн суурь болж, нэгэн зууны турш тасралтгүй хөгжин салбартаа манлайлж байгаагийн зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр, хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ.

 

Зайрмагны торхон аяганы үйлдвэрлэлээс “ТЕСО” групп хүртэл томорсон Одонгийн ДАНЖИД “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэсо" группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Одонгийн Дамжинд “Монгол Улсын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол хүртлээ. ТЭСО Групп нь байгуулагдсанаас хойш 30 жилийн хугацаанд тогтвортой өсөж, өдгөө 30 гаруй салбар компани, 2500 гаруй ажилтантай үндэсний хэмжээний үйлдвэрлэгч, барилга бүтээн байгуулагч, хөрөнгө оруулагч байгууллага болон төлөвшжээ. Анх зайрмагийн торхон аяганы тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр эхлэл тавьсан үүсгэн байгуулагчид болон тууштай хөдөлмөрч хамт олны нэгдэл нь алсын хараагаа бодит ажил хэрэг болгож, хүн төвтэй бодлогыг эрхэмлэсээр Монголын тэргүүлэгч үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн нэг болж чадсан юм.

Байгуулсан гавьяа, бүтээсэн амжилт нь ЯРЬДАГ Ц.ГАРАМЖАВ хатагтай БААТАР боллоо

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Төрийн тэргүүний зарлигаар Монгол Улсын ХӨЛДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртсэн нэгэн гайхамшигт эмэгтэй байгаа нь “Монполимент” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цэдэнгийн Гарамжав ахайтан юм. Монполимет Групп нь 1992 онд байгуулагдсан. Уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт, барилгын материал үйлдвэрлэл, барилга байгууламж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч – хөрөнгө оруулагч компани юм. Тосон үйлдвэр нь 1996 оноос эхлэн Тосон үйлдвэр нь Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянгол, Тосонгийн дэнжийн болон гольдролын шороон ордуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Геологи, уул уурхайн салбар нь байгалийн шинжлэх ухааны нэг хэсэг бөгөөд энэ ч утгаараа Монполимет Групп нь үйл ажиллагаагаа явуулахдаа мэргэжлийн инженер техникийн ажилтнуудаар багаа  бүрдүүлэн, олборлолт, үйлдвэрлэлт, нөхөн сэргээлтийг хамтад нь хослуулж, хариуцлагатай уул уурхайн жишгийг салбартаа тогтоон ажиллаж байна.

Завхан нутгийн алдарт тамирчин “ОЛИМП ӨВӨӨ” 99 настай ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Шагдарын МАГВАН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Олон улсын олимпийн хорооны Хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын спорт, олимпизмын хөгжлийн нэрт зүтгэлтэн, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн “Олимпийн өвөө” хэмээн алдаршсан Шагдарын Магван Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа. Ш.Магван гуай олон арван жилийн турш Монголын олимпийн хөдөлгөөн, биеийн тамир, спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийг хүмүүжүүлэх үйлсэд үнэнчээр зүтгэж ирсэн эрхэм хүмүүн билээ. Түүний тууштай хөдөлмөр, эх орон, ард түмнийхээ төлөө зориулсан гавьяа зүтгэлийг төрөөс ийнхүү Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд цолоор үнэлсэн нь энэ юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.