Тодруулбал, 4.2.4.хэмнэлтийн горим баримталж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон байдаг.


Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яамны албан тушаалтнууд иргэдийн үхэл хагацлыг ч үл хайхран, үер усны аюулыг тоолгүйгээр гадны зочдыг урьж, бэлэг дурсгал өгсөн байна.


БАРИМТ: Эдийн засгийн хөгжлийн яам нь 2023 оны 06 сарын 23-нд “Марис трейд” ХХК-тай 11,5 сая төгрөгийг гэрээ байгуулж 450 гаруй зочдод АРЬСАН МАТЕРИАЛТАЙ 450 ширхэг нэрийн хуудас, “Ханбогд кашмер” ХХК-тай 40 сая төгрөгийн гэрээ байгуулж 450 ширхэг ноолууран ороолт, “Эс Ай И” ХХК-тай хамтран 20 сая төгрөгийн үнэ бүхий 1250 ширхэг орчуулгын чихэвч зэргийг худалдан авчээ.


Холбоотой мэдээ
-
1 цаг 17 мин
-
5 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 08 цаг 16 мин
-
Уржигдар 18 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
2026-10-05
-
Өчигдөр 08 цаг 16 мин
-
Уржигдар 07 цаг 20 мин
-
Уржигдар 07 цаг 25 мин