Цагдаагийн байгууллагад ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛСАН тогтолцоог бэхжүүлнэ гэв
Батхуяг
Үйл явдал
/
11 мин

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.ТЭМҮҮЛЭН харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцах, бодлого шийдвэрээ танилцуулах уулзалтаа Цагдаагийн Ерөнхий газраас эхлүүллээ. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнтэй биечлэн уулзаж дараах үндсэн хоёр асуудлыг нэн чухлаар анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг улам бүр чанд мөрдөж, төрийн албан хаагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх;

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, иргэдтэй хүндэтгэлтэй, соёлтой харилцах, иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байх;

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгай чиг үүрэг бүхий Цагдаагийн байгууллага нь цаг үеэсээ үргэлж түрүүлж алхах учиртай.

Иймд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, ажиллах орчин, нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад онцгойлон анхаарч, төрийн дэмжлэгийг бодитой нэмэгдүүлэхэд миний бие манлайлан ажиллах болно.

Дэлгэрэнгүйг .... 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.