УИХ-ын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.17/-ийн хамтарсан хуралдаанаар Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай Монгол Улсын иргэн Х.Оюунбилэгийн өргөдлийг хэлэлцэв.
Засгийн газар Оюу толгой ордын хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2037 онд авах байсан ногдол ашгийг ирэх онд авахаар болсон. Хөрөнгө оруулагч тал ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг 2027 онд улсын төсөвт төвлөрүүлнэ гэдгээ албан захидлаар баталгаажуулсан талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан хэллээ.
Оюу толгойн ногдол ашгийг хэрхэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах хамтарсан байнгын хорооны тогтоолын төслийг 52,9 хувийн саналаар батлав. Ажлын хэсэгт УИХ-д суудалтай намуудын төлөөлөл багтжээ.
-
3 цаг 53 мин
-
9 цаг 13 мин
-
Өчигдөр 17 цаг 56 мин
-
Өчигдөр 15 цаг 50 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 25 мин
-
Өчигдөр 10 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
3 цаг 53 мин
-
Өчигдөр 17 цаг 56 мин
-
Өчигдөр 10 цаг 37 мин