Доржзовдын Энхтуяа 1973 онд төрсөн. Монголын сэтгүүлч, улс төрч юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн бөгөөд сэтгүүлч, олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй. 2020 оны 10-р сард болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Баянгол дүүргийн 3-р тойргт нэр дэвшиж ялалт байгуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Тэрээр Монголын үндэсний телевизэд сэтгүүлч, хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. NTV телевизэд 2010-2012 онуудад мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд Захирал, 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2013-2016 он дуустал МҮОНРТВ-ийн Дэд захирал гэсэн хариуцлагатай ажил албанд томилогдож байгаад 2018 оноос ТВ2 телевизийг байгуулан удирдаж байна. 2020-2024 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн.
Холбоотой мэдээ
-
4 цаг 18 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 08 цаг 16 мин
-
Уржигдар 18 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
2026-10-05
-
Өчигдөр 08 цаг 16 мин
-
Уржигдар 07 цаг 20 мин
-
Уржигдар 07 цаг 25 мин