МАН-аас тодорсон МАЛЧИН, хотоос тодорсон ХОРШООЧИН сайд
З.Батхуяг
Сонгууль-2024
/
2024-05-23

Эрх баригч намын ирээдүйн 10 жилийн улстөрийн өнгийг тодорхойлох гялалзсан кандидат нь яалт ч үгүй одоогийн генсек, ордны сайд Д.Амарбаясгалан юм. Дараагийн Ерөнхий сайд ч гэж намынхан нь жиг жуг ярилцах бий. Түүний улстөрийн үзэл бодол, чиг баримжаа, арга барил нь Ерөнхий сайд асан С.Баярынхтай тун төстэй. Улстөрийн хор найруулж, жор тааруулах, жижиг сажиг тохироо, том төсөл, хууль зохиох гээд нарийн ажилд гаршчихлаа.

Эгзэгтэй үед боломжгүй зүйлийг ч өөрийн талд урвуулж эрх ашиг, эрх мэдлийн хайчны ирийг тун сайн тааруулж, асуудлыг жигд зүсэж чаддаг онцлог түүнд байна. Өнгөрсөн өвөл, хаврын зургаан сарыг малчид хэцүүхэн давав. 500 орчим малчин хотоо харлуулж, таван сая орчим эрдэнэт мал сүргийн гарцтай давав. Арчаатай, амны хишигтэй нь цөөн тооны малтай үлдэж, бусад нь төрөөс гуйлга гуйж, алгаа тосож эхлэв. Нэг л өвлийн зуданд үрэгдэх мал сүргээ барьцаалаад банкнаас өндөр хүүтэй зээл авчихсан тул өрөн унаж, өтөнд идэгдэх дээрээ тулав.

Малчдын хэцүү нөхцөл, цаг агаар, байгалийн аюулт үзэгдлийн үр нөлөөг Засгийн газар онцгой мэдэрч малчдад туслах аян өрнүүлэн өвс тэжээл дөхүүлж, зам, харгуй гаргаж, үзлэг оношлогоонд хамруулж, төрийн хайр ивээлийг мэдрүүлэв. Энэ нүсэр ажлыг удирдан зохион байгуулсан хүн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэгчээр хээр хөдөө суусан машины цас хүрздэж, зам гаргаж, малчидтай хотонд нь уулзаж ярилцсаны эцэст эхний ээлжинд тулгамдсан асуудал болох “МАЛЧДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЦАРЦААХ” шийдвэрийг Засгийн газраар гаргуулж чадсан. Энэ бол түүний малчдаа гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

"ШИНЭ ХОРШОО" хөдөлгөөн эхлээд 450 гаруй хоршоо байгуулагдаж, 10 хоршоо, 180 гишүүн 1 тэрбум 644 сая төгрөгийн зээл олгоод байна

Төр төлөөлж, түмэнтэй уулзаж явахдаа тэрбээр “малчид ганц ганцаар биш хэсэг, олноороо хоршвол эдийн засгийн, ахуй амьдралын хувьд хамгийн зөв” гэсэн хувилбарыг олж харан  “ШИНЭ ХОРШОО” хөдөлгөөнийг улс даяар амжилттай өрнүүлж, нийлүүлж, уулзуулж, хоршоо байгуулж чадлаа. Малчид олноороо хоршоо байгуулж, төрөөс санхүүгийн дэмжлэг авч, малын гаралтай бүтээгдэхүүнээ хот суурингийн иргэдэд худалдан борлуулж, олсон орлогоороо хашаа хороо, мал ахуйгаа тордох, улмаар үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг шийдэх зохистой зөв шийдлийг Загийн газраар дэмжүүлж, өөрөө манлайлан аймаг сумдад ажиллаж яваа “МАН-аас илгээлт авсан МАЛЧИН, Төрөөс даалгавар авсан ТӨЛЧИН” гэлтэй гялалзаж явна.

Гурилын МАФТАЙ дайн зарлаж, төрийн хуулийг батлуулсан анхны тохиолдол мөн л түүнийх. Д.Амарбаясгалан тэргүүтэн импортын гурилын татварыг чөлөөлж хямд өртөгтэй гурилаар иргэд малдчыг хангах бодлогыг зоригтой хэрэгжүүлээгүй бол хамаг малаа зуданд барсан малчид хоолгүй хонох шахаж байсан нь үнэн. ОХУ-с хямд гурил авсанаар Увс, Ховдын малчид нэг кг гурилыг 1100 төгрөгөөр худалдан авч хүнсэндээ хэрэглэж, боорцогоо идэж буй Д.Амарбаясгалангийн санаачилсан, улайран байж батлуулсан хуулийн үр дүн маргаангүй мөн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.144.89.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зоч (66.181.161.134) 2024-05-23 13:16:45
Хоршоо зөв шийдэл чи битгий попор юу ч чадахгүй өайж