МАШИН МАНИЛДАХААС өөр шидгүй, хутагтын нутгийн гишүүн
З.Батхуяг
Сонгууль-2024
/
2024-05-23

Хөгжлөөрөө бусад аймгаас хол сугарч хоцорсон, хутагтуудын өлгий Завханаас 2020 онд мөнгөөр зодож, бяраар илүүрхэж сонгогдсон эрхэм бол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг. Гишүүн болоод ч гийлгүүлсэн зүйлгүй. Байнгын хорооны дарга болоод байгуулсан гавьяагүй нэгэн.  Сонгогдсон тойрог, дэмжсэн түмнээ ч тоолгүй, Завханыханд нүүрээ харуулалгүй зугтсаар дөрвөн жилийг үдэв. Түүний нутагтаа хийсэн ганц зүйл нь Завхан аймгийн 100 жилийн ойн баяр наадамд дэмжлэг үзүүлсэн багахан хэмжээний мөнгө. Түүний оронд Б.Баярсайхан гишүүн чинь яриа хөөрөө хийж, загнахыг нь загнаж, цэрэг хувцастай очиж Загастайн давааны замын төсвийг шийдүүлсэн.

МАШИН МАНИЛДАЖ ТАНИГДАХААС өөр шидгүй гишүүн

Ц.Цэрэнпунцаг гишүүн хөрөнгө орлого, лицензээрээ бусадтай өрсөлдсөөр бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгав. Намдаа тал засаж, хувь тасдаж өгөөд зуднаар машин манилдаж, Ховдод онгоцоор очив. Богдзонхавын хөшөө бариулах гэж төсөвт мөнгө суулгасанд бөөн хэл ам дагуулсан. Өөрөөр гялайж  гялтайх, ганц ч хуулийн төсөл санаачилсангүй.  20 хэдэн жил бизнес хийж “ЖИ МОБАЙЛ” ХХК-ийг үүсгэн байгуулж, хөдөө малчдыг холбоо залгах, хэл дуулгах утастай болгож чадсан шүү хэмээн Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн иргэдэд аархаж явна.

1999 оноос “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, “Жи-Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Ddish TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, “Жем Нет” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “SPS TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, зөвлөх, “Хужирт Тур” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад Завханд НЭР ДЭВШИХ КАНИДАТ олдохгүй болохоор нь 2020 онд мөнгө цацаж гарсан эрхэм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.