
Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй зочид Будапешт хотод албан айлчлал хийж улмаар “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, улс эх орноо сурталчилаад ирсэн.
Уг айлчлалын бүрэлдэхүүн нийслэлийн МАН-ын гишүүд, хотын даргын зөвлөх туслахууд гэх зэргээр оон хүн явсан нь зарим иргэдийн хардлагыг төрүүлээд байгаа юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй, асар их зардлаар гадаад зугаалж явна” гэж бичсэн нийгэмд хардлага тарих эх үүсвэр болов. Энэ хардлагад хотын дарга хариулт өгөхдөө “Улаанбаатар театр”-ын уран бүтээлчил, нийслэлийн ЖДҮ эрхлэгчид гээд олон хүний бүрэлдэхүүнтэй явсан. Бид зардлаа хэмнэж явсан гэдгийг онцлоод буй.
Тэгвэл хотын даргын албан айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан “Улаанбаатар театр”-ын уран бүтээлчид 23 сая төгрөгөөр “ВИЗ МЭДҮҮЛЖ”, 61 сая төгрөгөөр “ХООЛ ИДСЭН” байна. Тодруулбал тус театрын дарга Д.АРИУНБААТАР 2025 оны 04 сарын 30-ний А/07 тоот тушаалаар 61 сая 16 мянган төгрөгийг “ХООЛНЫ ЗАРДАЛ”-д гаргасан байна. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр А/06 тоот тушаалаар “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” арга хэмжээнд оролцох уран бүтээлчдийн ВИЗНИЙ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТЭД 22 сая 932 мянган төгрөгийг зарлагадсан байна.






Холбоотой мэдээ
-
11 цаг 39 мин
-
Өчигдөр 16 цаг 58 мин
-
Өчигдөр 15 цаг 04 мин
-
Өчигдөр 15 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 04 мин