Төв банкаас төрсөн ТЭРБУМТАН, Монголбанкнаас тодорсон МАШИНЫ ПАНЗЧИН алдарт уяач ЭНХБОЛДЫН АНАР
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
16 цаг 47 мин

Улстөрд ул болтлоо цоллуулж, нүдүүлж харлуулсан эрхэм хүн Манлай уяач М.Энхболдын хүү Анар төгрөг хэвлэж, доллар тараадаг Төв банкинд чамгүй өндөр сэнтийд заларсан нэгэн.

Багаасаа л банк санхүүгийн салбарыг сонирхож номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан энэ залуу Япон, АНУ зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад боловсрол эзэмшсэн. Тэрээр аавыгаа улстөрд тоглож, МАН-д ноёлож байх хугацаанд Монголбанкинд шигдсэн.

Тодруулбал 2011-2013 онд төв банкын Валют, эдийн засгийн газар, санхүүгийн зах зээлийн хэлтэст нөөцийн мэргэжилтэн. 2013-2014 онд Хяналт шалгалтын газарт Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч. 2016-2017 онд Төлбөр тооцоо, бүртгэлийн газарт газрын захирал, 2017 оноос өнөөг хүртэл Төлбөр тооцооны газрын захирлаар ажиллаж байгаа боловсон хүчин.

“Газрын наймаачин”, “60 тэрбумын хамсаатан” гэх алдарт хэргүүдийн автор аав нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төрийн өндөр сэнтийд суучихсан. Хүү Э.Анар нь Монголбанкны гол газрын дарга. Басч хүү шаггүй хөрөнгөтэй нэгэн юм. АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогыг нь үзвэл өөрийн орлого нь 155 сая, гэр бүлийн орлого нь 454 сая, 1 тэрбум 405 саяын үнэтэй ГУРВАН ОРОН СУУЦТАЙ, 829 сая 626 мянган төгрөгийн ханштай Toyota, Land Criuser 300, Hummer, H1, Mercedes Benz, G 500 жийп хоёртой гэжээ. 300 хонь, 50 үхэр, 100 адуугаа 360 саяар үнэлжээ.

 

Эзэмших-4430м2 газартай, 137 саяын үнэт эдлэлтэй, дотоодын банкинд 552 саяын ХАДГАЛАМЖТАЙ, бусдаас 1 тэрбум 752 саяын авлагатай, 281 саяын зээлтэй, нэг тусгай зөвшөөрөлтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаанаас гадна “ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУХГАХ” Реженератив медикал сентр ХХК, худалдаа зуучлалын “АБЭ партернс” ХК-иудаас тус тус хувь эзэмшдэг гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.