
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд шуугиан тарьсан нэгэн мэдээ бол төрийн өмчит компаниудын захирлын авдаг өндөг цалинтай холбоотой асуудал. Тодруулж хэлбэл зарим ТӨХК-ийн захирлууд 30 хүртэлх саяын цалин авдаг тухай мэдээллийг ил болгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд буй.
Монгол улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дийлэнх нь 2 сая төгрөгт ч хүрэхгүй орлоготой амьдарч байгаа нь нууц биш. Үндэсний статистикийн хорооны 2025 оны эхний хагас жилийн тайланд дурдсанаар бол дундаж цалин 1.8 сая төгрөг бол хамгийн их тохиолддог орлого нь 1.3 сая орчим төгрөг. Энэ нь ард иргэдийн өдөр тутмын амжиргаа, түрээс, зээл, хоол хүнс, цаашлаад эрүүл мэнддээ анхаарах эмчилгээний зардалдаа ч зориулах чадваргүй байгаа гэсэн үг.
Өндөр хариуцлага уу ? Эрх мэдлийн өрсөлдөөн үү ?
ТӨХК бол ард түмний өмч. Эдгээр байгууллагын бүхий л зардал, цалин хөлс, хөрөнгө оруулалт нь шууд болон шууд бусаар татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг. Ийм байтал эдгээр байгууллагын захирлуудын сарын цалин нь жирийн иргэний 1 жилийн орлогоос ч давсан цалин авч байгааг тайлбарлахад ч бодит үндэслэл алга байна. Яг юу хийсэн гэж ? Алдагдалтай ажилласны хариуд ийм өндөр цалинг олгож байгаа хэрэг үү ?
Зөвхөн өндөр цалин авах нь асуудал биш. Тэд ямар үр дүн гаргаж ажиллаж байгаа вэ ? ТӨХК-ийн олонх нь ашиггүй ажилладаг, өрөнд орсон, эсвэл ард иргэдэд тулгарч буй бодит хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тухай тайлангууд жил бүр л гарсаар байдаг. Харин удирдлагууд нь улс төрийн томилгоогоор томилогдож, үр дүн хариуцах бус ашиг хонжоо хайдаг бол энэ нь шууд ёс зүйн болон шударга ёсны зөрчил гэж хэлэхэд болно.
Иргэдийн зүгээс гарч буй бухимдал нь зөвхөн цалингийн тоонд биш, шударга бус байдалд чиглэж байна. Нийгмийн итгэл гэдэг зүйл нэг л эвдэрвэл эргэж сэргэхэд маш хэцүү. Улс төр, төрийн өмчит байгууллагууд, хууль шүүхийн тогтолцоонд итгэх иргэдийн итгэл суларсаар байвал нийгмийн тогтвортой байдал алдагдаж “ТӨРД ШУРГАЛБАЛ ХОЖНО” гэх гаж үзэл газар авч, авлига, хээл хахуулийн хөрс улам бүр бий болно гэдгийг бид мартаж болохгүй.
Дахин хэлэхэд иргэдийн сэтгэл дундуур байдал бол зүгээр нэг бухимдал биш. Энэ бол шударга ёсны төлөөх дуу хоолой. ТӨХК-ийн удирдлагууд өндөр цалин авч болох ч тэд ижил өндөр хариуцлага, ил тод байдал, үр дүнгээр хариу барих ёстой. Иргэдийн амьдрал туйлдаж байхад, төрийн нэр барин тансаг амьдарч болохгүй.






-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 10 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Уржигдар 19 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 24 мин
-
2025-08-04
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
Уржигдар 19 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
2025-08-04
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 24 мин
-
2025-08-01