
Улсын төсвөөс ерөнхиий боловсролын хувийн болон улсын сургуулиудын хувьсах зардал жилдээ 38 тэрбум төгрөгийг олгодог. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн 180 сургуулиас 157-д нь төрөөс буюу Боловсролын Ерөнхий газраас санхүүжилтийг нь шилжүүлдэг гэсэн үг. Хувийн сургуулиуд дотроос одоогийн УИХ-ын гишүүн, Монгол улсын гавьяат багш Жанживын ГАЛБАДРАХЫН үүсгэн байгуулж, хувь эзэмшдэг, улмаар үр хүүхэд нь ажиллуулдаг гурван сургууль байна.
Наанаа номын царайтай, зөөлөн дуутай, аядуу зантай, эрдэмтэн боловч цаагуураа ХУВИЙН СУРГУУЛИУДАА төрөөс угжуулж, өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр ЦАЛИНЖИН улны иргэдийнхээ хөлс хүчийг сорж, празитлаж амьдарч явдаг УИХ-ын гишүүн Ж.ГАЛБАДРАЛ. Түүний хувьсах зардлаас халаасаа дүүргэж,ТӨРӨӨС БИЗНЕСЭЭ ТЭТГҮҮЛЖ, ГЭМ, ШУНАЛАА гавьяатын тэмдэгээр халхавчилж төр суугаа нь ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭХГҮЙ БАЙНА.
УИХ-ын гишүүн Ж.ГАЛБАДРАХ нь 2013 онд “Шинэ Монгол технологийн дээд сургууль”-г үүсгэн байгуулж, 2024 оны 03 сард эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчээр нь бүртгүүлсэн байна.
“ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ”-г 2017 онд үүсгэн байгуулсан. УЗ-ийн даргаар нь Ж.Галбадрахын хүүхэд ТОГОС ажилладаг. 2024 оны 10 сарын 01-ний байдлаар эцсийн өмчлөгч нь Ж.ГАЛБАДРАХ гэж хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлжээ.
Ерөнхий боловсролын “ШИНЭ МОНГОЛ” сургуулийг 2015 онд үүсгэн байгуулсан. Хувьцаа эзэмшигч нь Ж.ГАЛБАДРАХ. итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Галбадрахын Тогос, Галбадрахын Сайнбуян нарын нэрийг 2024 оны 10 сард бүртгүүлсэн байна.
Японы сумогийн их аварга Д.Бямбадорж буюу Харүмафүжитэй хамтарт 2018 онд “ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ” Ерөхий боловсролын сургуулийг байгуулсан. 2020 оны 10 сард эцсийн эзэмшигчээр Жанчивын Галбадрах гэж бүтгүүлжээ.
Тодруулбал эрхэ гишүүний үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажиллаж байсан Ерөнхий боловсролын “ШИНЭ МОНГОЛ” сургууль зөвхөн сүүлийн 16 буюу 2024 оны 01 сараас 2025 оны 06 сар хүртэлх хугацаанд ТӨРӨӨС ХУВИЙН СУРГУУЛЬД ОЛГОДОГ хувьсах зардлаар 1 тэрбум 317 сая 159 мянган төгрөг, “ШИНЭ МОНГОЛ” ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН хувьсах зардал болгож 500 сая, “ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ” сургуулиараа мөн 1 тэрбум 369 сая 337 мянга 540 төгрөг, нийт 3 сургуулиараа 3 ТЭРБУМ 196 САЯ 497 МЯНГАН төгрөгийг авчээ.
Өнөөгийн боловсролын сайд П.Наранбаяр Ж.Галбадрах гишүүний “ШИНЭ МОНГОЛ” сургуулийн захирлаар ажиллаж байсан учраас хуучин дарга даа тал засаж, эхлүүлсэн төслийг нь ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР дэмжсэн буюу эрх ашгийн зөрчилтэй үйлдэл гаргасан. Ж.Галбадрах гишүүн наанаа номын царайтай, зөөлөн дуутай, аядуу зантай, эрдэмтэн боловч цаагуураа ХУВИЙН СУРГУУЛИУДАА төрөөс угжуулж, өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр ЦАЛИНЖИН улны иргэдийнхээ хөлс хүчийг сорж, празитлаж амьдарч явдаг бололтой. Хувьсах зардлаас халаасаа дүүргэж,ТӨРӨӨС БИЗНЕСЭЭ ТЭТГҮҮЛЖ яваа ШУНАЛТАН Ж.ГАЛБАДРАХ багш ГЭМ ШУНАЛАА гавьяатын тэмдэгээр халхавчилж төр суугаа нь ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭХГҮЙ БАЙНА.






Холбоотой мэдээ
-
7 цаг 36 мин
-
Өчигдөр 18 цаг 53 мин
-
Өчигдөр 18 цаг 12 мин
-
Өчигдөр 18 цаг 06 мин
-
Өчигдөр 17 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
Өчигдөр 08 цаг 20 мин
-
Өчигдөр 08 цаг 06 мин
-
Өчигдөр 18 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
Өчигдөр 08 цаг 20 мин
-
Өчигдөр 08 цаг 06 мин
-
7 цаг 36 мин