
Засгийн газраас төрийн өмчит аж ахуй нэгжүүд, үйлдвэрийн газрууд, компаниудын засаглалыг сайжруулах, төсөв санхүүгийн “хориг” тавихаа мэдэгдээд буй. Төрийн хэмнэлтийн хуультай уялдуулж ТӨСВИЙН САХИЛГА БАТЫГ ч чангатгана гэдгээ илэрхийлээд байгаа.
Эхний ээлжинд үр ашиггүй, сул мөнгө зарсан худалдан авалтуудыг хязгаарлах, захирлуудынх нь ЦАЛИН ХАНГАМЖИЙГ БУУРУУЛАХААР болсон. Ингэж хэлээд хуулиа чангатгаад байх тусам зөрж байгаа мэт ҮР АШИГГҮЙ ХУДАЛДАН АВАЛТ, НӨӨЦЛӨЛТИЙГ улам гааруулж байна.
Тухайлбал төрийн өмчит нэгэн компани татвар төлөгчдийн 210 сая төгрөгөөр НЭГ УДААГИЙН ХЯТАД БЭЭЛИЙ худалдан авч нөөцлөнө гэжээ. Төрийн мөнгө гэж байдаггүйтэй адил төрийн өмчит компанийн мөнгө ч гэж байхгүй. Иргэд, татвар төлөгчид, хөдөлмөрчдийн цуглуулсан мөнгийг л менежмент хийж арвижуулж, дараа нь дарга нар хумсалдаг ийм технологи.
Наранд нь суугаад саранд нь гэгчээр зун дуусаад айл гэр, албан байгууллагууд ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААГААД эхэлсэн энэ цаг үед 210 сая төгрөгөөр ЗУНЫ БЭЭЛИЙ ХУДАЛДАН АВАХ тендерийг зарласан байна.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Өчигдөр 14 цаг 24 мин
-
Өчигдөр 14 цаг 17 мин
-
Өчигдөр 14 цаг 14 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 08 цаг 51 мин
-
Өчигдөр 08 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 59 мин
-
Өчигдөр 14 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 40 мин
-
Өчигдөр 14 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Өчигдөр 08 цаг 51 мин