МАН-ын нэр хүнд унаж АН-ын ДЭМЖЛЭГ ӨСӨЖ байгаа тул ИХ ХУРЛАА ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛАХ НЬ зүйтэй
З.Батхуяг
Байр суурь
/
20 цаг 6 мин

МАН-ын их хурал, Бага хурлыг нэн даруй хуралдуулж намын дараагийн даргаа яаралтай сонгох шаардлагыг хүргүүлж байна. Эрх баригч МАН-ын дэргэд "АРДЫН ХҮЧ" нэгдлийнхэн намынхаа УЗ-ийг хуралдуулж өвлөөс өмнө бага хурал, их хурлаа зарлах шаардлагыг Ерөнхий нарийн бичгийн даргадааа өглөө. Тэдний гол шаардлагын гол агуулга нь намын дүрэмд заасны дагуу бага хурал, их хурлаа яаралтай хуралдуулж улс орны эгзэгтэй байдалд дүгнэлт өгч цаашид хийж хэрэгжүүлэх бодлого шийдвэрээ намын гишүүддээ танилцуулах, намын дараагийн даргаа яаралтай сонгож албажуулах, тэрчлэн унаж буй нэр хүнд, дэмжлэгээ өсгөхөд анхаарах зэргийг онцолж байгаа аж. "Ардын хүч" нэгдлийн гишүүдийн мэдэгдлийг Тусгаар тогтнолын ордноос шууд дамжуулаа. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.